ЦАХИМ УС ТҮГЭЭГҮҮРИЙН СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

2017 оны 02 сарын 25
ЦАХИМ УС ТҮГЭЭГҮҮРИЙН СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Даланзадгад сумын гэр хорооллын ус түгээгүүрт шинэ дэвшилтэд технолгииг нэвтрүүллээ. “Гүний ус” ХХК болон аймаг сум орон нутгаас хамтран уг цахим системийг одоогоор хоёр ус түгээгүүрт нэвтрүүлээд байна. Цахим системийн ус түгээгүүр нэвтрүүлсэнээр хэрэглэгч цахим карт ашиглан 24 цагийн турш үйлчлүүлэх бүрэн боломжтой юм. Энэхүү цахим ус түгээгүүрийг Даланзадгад сумын 3,4-дүгээр багийн заагт байрлах 16 дугаар худаг дээр суурьлуулан өнөөдөр буюу 2-р сарын 25 ны өдөр нээлтээ хийлээ. Нээлтэнд “Гүний ус” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, АЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх, Даланзадгад сумын засаг дарга Т.Алтансүх, “Гүний ус”ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхчимэг болон бусад албаны хүмүүс оролцлоо. 2017 онд 8 цахим ус түгээгүүрийг шинээр суурилуулах төлөвлөгөөтэй байна.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: