Боловсролын байгууллагад тусгай зөвшөөрөл олгох, сунгахад бүрдүүлэх материалын жагсаалт

2019 оны 04 сарын 08

БОЛОВСРОЛЫН  БАЙГУУЛЛАГАД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

  1. Сургалтын байгууллага байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр
  2. Сургалтын байгууллага байгуулах тусгай зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол өргөдөл гаргана.
  1. Сургалтын байгууллагын дүрэм
  2. Хэд хэдэн хуулийн этгээд, иргэн сургалтын байгууллагыг хамтран үүсгэн байгуулах тохиолдолд талуудын байгуулсан гэрээ
  3. Сургалтын байгууллага байгуулах үндэслэл, тооцооны танилцуулга
  4. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр
  5. Багшлах боловсон хүчний хангамж, бүрэлдэхүүнийг холбогдох маягтын дагуу гаргах /Багш удирдах ажилтны диплом, мэргэжлийн зэрэг, цол, багшлах эрхийн үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр болон даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргах/
  6. Сургалтын байгууллагын барилга, байгууламжийн хүчин чадлын мэдээллийг маягтын дагуу гаргах /Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, баг хорооны тодорхойлолт, барилга байгууламжийн зохион байгуулалт, давхруудын зураглал, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг/
  7. Сургалтын хэрэглэгдэхүүн, ном, гарын авлагын анхан шатны данс бүртгэл, үндсэн хөрөнгөд бүртгэсэн бүртгэлиийн холбогдох бичиг барим
  8. Санхүүгийн эх үүсвэр, хүчин чадал, түүний баталгааны тухай танилцуулга
  9. Байгууллагын эзэмшил газрын зөвшөөрөл /газар олгосон шийдвэр, газар эзэмших, ашиглах гэрээ, газар ашиглах эрхийн гэрчилгээний хуулбар/

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧИГ

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын 2018 оны Шаардлага, загвар батлах тухай  353 дугаар тушаал

Боловсролын тухай хууль

Бага, дунд боловсролын тухай хууль

Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль 

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: