Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөр (2018-2021)

2019 оны 04 сарын 09

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮД,

ЗАЛУУЧУУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ

НЭГДСЭН ХӨТӨЛБӨР (2018-2021)

Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөр нь Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Зорилт 2030, Өмнөговь аймгийн хөгжлийн стратеги, түүнчлэн НҮБ-ын хөгжлийн тусламжийн хүрээ (НҮБХТХ)-ний Үр дүнгийн чиглэл 2 (нийгмийн хамгааллыг сайжруулах, чанартай, тэгш нийгмийн үйлчилгээг дэлгэрүүлэх) болон Үр дүнгийн чиглэл 3-ыг (олон нийтийн дуу хоолой, тайлагнах зарчмыг бэхжүүлэх) хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

Нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүн гарсан байна. Үүнд:

  1. Эмэгтэйчүүд, залуучууд, өсвөр насныханд чиглэсэн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанар сайжирсан байна.
  2. Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ), умайн хүзүүний хорт хавдрын гаралт буурсан

байна.

  1. Умайн хүзүүний хорт хавдар зэрэг халдварт бус өвчнүүдийн илрүүлэг, эмчилгээ, зам

тээврийн осол гэмтэлийн үеийн эмчилгээ сайжирсан байна.

  1. Орон нутгийн түвшний засаглал бэхжсэн байна.
  2. Залуучууд, өсвөр насныхан эрх мэдэлжиж, залуучуудын асуудлаарх бодлого, шийдвэр

гаргах үйл явцад оролцдог болсон байна.

  1. Жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах ажлыг чангатгасан байна.

Энэхүү нэгдсэн хөтөлбөрийн гол үр шимийг хүртэгчид нь эмэгтэйчүүд, өсвөр үеийнхэн,залуучууд байх бөгөөд тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай, эмзэг бүлгийн хүн ам ялангуяа залуу эхчүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүд хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчдад илүү анхаарал хандуулах юм.

Нэгдсэн хөтөлбөрийг Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан, НҮБ-ын Хүн Амын Сан, НҮБ-ын Хүүхдийн Сан, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ), Австралийн Элчин Сайдын Яам, Монгол Улсын Засгийн Газар санхүүжүүлж, үндэсний болон орон нутгийн засаг захиргааны хамтрагч түнш талууд хамтын ажиллагааны журмаар хэрэгжүүлнэ. Энэхүү хөтөлбөр нь НҮБ-ын хамтарсан хөтөлбөр юм. НҮБ-ын Хүн амын сан нь НҮБ-ын Хүүхдийн Сан, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) зэрэг хөтөлбөрт оролцогч байгууллагуудын дунд Захиран гүйцэтгэгчийн үүргийг гүйцэтгэхдээ дотоодын өмчлөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахад анхаарч ажиллана.

Нэгдсэн хөтөлбөрийн шийдвэр гаргах түвшинд Удирдах хорооны хурлыг Өмнөговь аймгийн Засаг дарга тэргүүлэн ажиллах бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ерөнхий стратегийн удирдлагаар хангаж чиглүүлэн ажиллана. НҮБ-ын Хүн амын сан нь Нэгдсэн хөтөлбөрийн захилан гүйцэтгэгийн үүргийг хүлээж буйн хувьд Удирдах хорооны Ажлын албаны үүргийг гүйцэтгэнэ.

Нэгдсэн хөтөлбөр нь нийт 5,000,800 ам.долларын өртөгтэй бөгөөд үүний 1.7 сая ам.долларыг Оюу толгой компаний санхүүжүүлдэг Говийн Оюу хөгжлийг дэмжих сан, 3.3 сая ам.долларыг НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, бусад түнш байгууллагууд санхүүжүүлэн хэрэгжүүлж ажилладаг.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: