ГАЛ ТАХИА ЖИЛИЙН БОСГОН ДЭЭР ТӨР ЗАСАГТАА ХӨДӨЛМӨР ЗҮТГЭЛЭЭ ҮНЭЛҮҮЛЛЭЭ

2017 оны 02 сарын 26
ГАЛ ТАХИА ЖИЛИЙН БОСГОН ДЭЭР ТӨР ЗАСАГТАА ХӨДӨЛМӨР ЗҮТГЭЛЭЭ ҮНЭЛҮҮЛЛЭЭ

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны 28 дугаар зарлигын дагуу Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 5 иргэн, Алтан гадас одонгоор нэр бүхий 24 иргэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар 6 иргэн шагнагдсаныг өнөөдрийн билэгт сайн өдөр аймгийн удирдлагууд гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ. Түүнчлэн аймгийн тэргүүний хамт олныг шалгаруулсан бөгөөд тэргүүн байрт Онцгой байдлын газар, дэд тэргүүн байрт Улсын бүртгэлийн хэлтэс, гутгаар байрт Цогт-Овоо сумын 12-р цэцэрлэг тус тус шалгарсан байна. Мөн ажил үйлсээрээ хамт олноо манлайлж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ, Засаг даргын ЖУУХ БИЧИГ-ээр шагнуулж учран золгож буй гал тахиа жилээ амжилт дүүрэн угтаж байгаа та бүхэндээ баяр хүргэе. АЙЛЧЛАН ИРЖ БУЙ АЛТАН УНЖЛАГАТ ХЭМЭЭХ ГАЛ ТАХИА ЖИЛДЭЭ АРД ОЛОН МААНЬ ЭНХ АМГАЛАН, АЖИЛ ҮЙЛС НЬ БҮТЭМЖТЭЙ САЙХАН БАЙХ БОЛТУГАЙ. ТА БҮХЭН САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ


Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: