АЖЛЫГ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ БОДИТОЙ БОЛГОХОД САНАЛ СОЛИЛЦЛОО

2019 оны 04 сарын 15
АЖЛЫГ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ БОДИТОЙ БОЛГОХОД САНАЛ СОЛИЛЦЛОО

2015 онд Өмнөговь аймаг, Оюутолгой ХХК хамтран ажиллах гэрээг байгуулсан. Хоёр талын хамтарсан "Говийн оюу хөгжлийг дэмжих сан" байгуулж жилд 5 сая долларын хөрөнгө оруулалтыг манай аймагт хийдэг.

Хүний нөөц, ханган нийлүүлэлтийн бодлого ажил хэргийг илүү бодитой үр дүнтэй болгох талаар Өмнөговь аймгийн удирдлагууд, Оюутолгой ХХК-ийн удирдлагуудтай санал солилцож цаашид иргэдийг сул чөлөөтэй ажлын байраар хангах, орон нутгийн үйлдвэрлэгчдийг ханган нийлүүлэгчээр оролцуулах зарчимд тулгуурлан хариуцлагатай уул уурхайг бий болгоход тэд санал нэгдлээ.

Тодруулбал Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниудад ажиллаж байгаа нийт ажилчдын 50 хувиас доошгүй хувийг орон нутгийн иргэд эзэлдэг байх аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 89 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх бодит ажил хэрэг болгох, Өмнөговь аймгийн үйлдвэрлэгчдээс Оюутолгой ХХК гэрээт компаниудад ханган нийлүүлэлт хийхэд ажлын хэсгүүд, уурхайн болон аймаг сумын удирдлагууд уялдаа холбоогоо сайжруулж ажиллана.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: