ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛНА

2017 оны 03 сарын 07
ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛНА

Өглөөний цай уулзалтыг зохион байгуулж салбар бүрийн иргэдийн санал бодлыг сонсож байна. Энэ удаад Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон холбогдох хэлтэс, албадын дарга нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзан тэдний өмнө тулгамдаж буй бэрхшээл, санал бодлыг сонслоо. 2017 онд нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тэдний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, паралимпийн тамирчдаа дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах зэрэг томоохон ажлуудыг тусган ажиллаж байна. Уулзалтын үр дүнд аймгийн Засаг даргын дэргэд “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЗӨВЛӨЛ”-ийг байгуулж хамтран ажиллахаар боллоо.

Манай аймагт 1600 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг ба тэд хууль гэхээс илүү зөв хандлагатай, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд гэртээ сууж байдаггүй энгийн иргэд шиг ажиллаж хөдөлмөрлөх боломжтой тийм л сайхан орчинг хүлээж байна. Энэ орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бид идэвхи оролцоогоо нэмэгдүүлнэ. Харин эрх бүхий удирдах албан тушаалтнууд биднийг ойлгож дэмжиж ажиллах хэрэгтэй гэдгээ онцолсон юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  ямар асуудал тулгамдаж байна вэ?

Гар урлал, бариа засал хийх боломж тэдэнд байдаг ч ажлын байр олддоггүй, олдсон ч түрээс өндөр, хийж байгаа зүйлээ борлуулах боломж тааруу, аймгийн хэмжээнд 2-3 дохионы хэлний хэлмэрчтэй болох, ЕБС-д хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн мэргэжлийн багштай болж сурч боловсрох боломжийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувийн туслахыг албан ёсоор цалинжуулдаг байх зэрэг олон асуудлыг хөндлөө.

Аливаа сайхан бүхэнд тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Хөгжилтэй орнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ажиллаж хөдөлмөрлөх таатай орчинг бүрдүүлсэн туршлагыг судалж, сайн арга зүйг хэрэгжүүлж ажиллаж хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ санал бодлыг сонсож, уялдаа холбоотой хамтран ажиллана.

 

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: