ЯЗГУУР УРЛАГИЙН 2 ДУГААР БАГА НААДАМ БОЛЖ БАЙНА

2019 оны 04 сарын 17
ЯЗГУУР УРЛАГИЙН 2 ДУГААР БАГА НААДАМ БОЛЖ БАЙНА

Өмнөговь аймаг 2019 оныг “СОЁЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарлаж соёл урлагийн салбарт 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Тухайлбал 850 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театр, Олон улсын стандартад нийцсэн аймгийн Музей, Баяндалай, Номгон, Ноён сумын соёлын төвийн барилгууд, Ханхонгор сумын соёлын төвийн барилгын засвар үйлчилгээг хийнэ. Мөн 14 сумын соёлын төвийг албан хэрэгцээний фургон автомашинаар хангасан юм.

“Соёлыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан говь нутгийн соёлын биет бус өвийг хадгалах, хамгаалах түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор язгуур урлагийн бага наадмыг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулж байна. Уг наадам нь соёлын биет бус өвийг уламжлагч Өмнөговь аймгийн харьяат Монгол улсын Ардын жүжигчин Ц.Цэрэндорж, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн П.Байгальжав, Гомбын Оргой нарын нэрэмжит морин хуур, ерөөл магтаал, аялгуут магтаал, уртын дуу зэрэг төрлүүдээр зохион байгуулагдаж байна. Энэ жилийн наадамд 15 сумдын нийт 380 гаруй соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, ардын авьяастанууд оролцож байгаа юм.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: