“АВТОМАШИНААС ТАТГАЛЗЪЯ - АЖИЛДАА ДУГУЙГААР ЯВЪЯ” АЯНД ИРГЭД ТА БҮХНИЙГ ИДЭВХИТЭЙ НЭГДЭХИЙГ УРЬЖ БАЙНА

2019 оны 04 сарын 18
“АВТОМАШИНААС ТАТГАЛЗЪЯ - АЖИЛДАА ДУГУЙГААР ЯВЪЯ” АЯНД ИРГЭД ТА БҮХНИЙГ ИДЭВХИТЭЙ НЭГДЭХИЙГ УРЬЖ БАЙНА

ЗОРИЛГО: Иргэдийн дунд эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, нийтийн биеийн тамираар хичээллүүлж эрүүл мэндийг бэхжүүлэх, эдийн засагт хэмнэлт хийх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, байгаль орчны бохирдлыг бууруулах, автозамын түгжрэлийг бууруулах, унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлэх, дугуйн соёлыг сурталчилах.

НЭЭЛТИЙН ҮЕЭР ДАРААХ АРГА ХЭМЖЭЭНҮҮД БОЛНО

1.Хамгийн олон “ДУГУЙТАЙ ХАМТ ОЛОН”-ыг шалгаруулна. Дүнг гаргахдаа байгууллагын нийт ажиллагсдын тоог дугуйн парадад оролцсон албан хаагчдын тоотой харьцуулан гаргаж тооцно.
2.“ДУГУЙТАЙ САЙХАН ХОС” шалгаруулна. Дүгнэх шалгуур нь дугуйн холбогдолтой бүх өмсгөл, малгай, хамгаалалтын хэрэглэл, нүдний шил, бусад хэрэглэгдэхүүний бүрэн бүтэн байдал, ашиглалтыг харгалзан үзнэ. Энэхүү номиниацад байгууллагын ажилтан, албан хаагчид, хувь хүмүүс оролцох боломжтой. 
3.“ДУГУЙТАЙ ГЭР БҮЛ”-ийг шалгаруулна. Шалгуур үзүүлэлт нь дугуйн өмсгөл, хамгаалалтын хэрэглэл, нүдний шил, дугуйны өөрийнх нь тоног төхөөрөмж техник хэрэгсэл болон олон жил дугуй унаж байгаа гэр бүлийн гишүүдийн оролцоо хүүхэд, ач, зээ нар гэх мэт.
4.”ХАМГИЙН САЙН ТОНОГЛОСОН ДУГУЙ” Үүнд: Миль, ачаа, гэрэл, аюулгүй байдлын тоног, насос болон бусад эдлэл хэрэглэлийн бүрдэл, ашиглалтыг харгалзан үзнэ. Мөн аялалын хэрэгсэл үүргэвч, ус, хүнсний зүйл гэх мэт. 
5.Дугуй сонирхогчдын дунд “ТУГ СҮЛЖИХ УРАЛДААН”-ыг эрэгтэй, эмэгтэй ангилалаар зохион байгуулж гүйцэтгэл болон хугацааны үзүүлэлтээр дүгнэнэ.
6.Цэнгэлдэх хүрээлэнд сонирхогчдын дунд “ДУГУЙН ХАСАГДАХ УРАЛДААН”-ыг явуулна. Энэхүү уралдаанд спортын зэрэг цолтой буюу мэргэжлийн баг тамирчдыг оролцуулахгүй. 
7.Нээлтийн арга хэмжээний үеэр Төрийн банкнаас дугуйн лизингийн үйлчилгээг олон нийтэд танилцуулна. 
8.Аймгийн төвд дугуйн худалдаа эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллага, хувь хүмүүс “Ажнай” талбайд дугуйн худалдаа нээлттэй зохион байгуулна.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: