АНГЛИ ХЭЛНИЙ ОЛИМПИАДЫН 2 ДУГААР ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЖ БАЙНА

2019 оны 04 сарын 20
АНГЛИ ХЭЛНИЙ ОЛИМПИАДЫН 2 ДУГААР ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЖ БАЙНА

"Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Англи хэлтэй Өмнөговь" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж иргэд олон нийтийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх ажлыг үе шаттайгаар хийж байгаа билээ. УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн санаачилгаар 3 дахь жилдээ аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд англи хэлний олимпиадыг зохион байгуулж байна. Энэ жилийн олимпиадын эхний шатанд 300 гаруй сурагч оролцсоноос өнөөдөр 30 гаруй сурагч англи хэл дээр илтгэл танилцуулж шилдгүүдээ шалгаруулахаар өрсөлдөж байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ удаагийн олимпиадад сумдаас олон сурагч оролцож байгаа ба тэдний ур чадвар, хэлний мэдлэг сайжирсан байгааг шүүгч, багш нар онцолж байна.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: