БАЯН-ОВОО СУМАНД ДАХИН 50.000 ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХИЙНЭ

2019 оны 04 сарын 23
БАЯН-ОВОО СУМАНД ДАХИН 50.000 ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХИЙНЭ

Өмнөговь аймаг, Оюутолгой компаний хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдсан "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-аас 2018 оноос эхлэн түншлэгч болон уул уурхайгүй сумдад квот тогтоож санхүүжилт хийж эхэлсэн. Баян-Овоо суманд өнгөрсөн жил 50.000 долларын хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд тэд 4 төрлийн төслийг санхүүжүүлж сум орон нутагтаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн байна. Тухайлбал "Эрүүл мал-Эрүүл хүнс" төсөл хэрэгжүүлж 3 багийн айл өрхийн 270 гаруй хороо бууцыг ариутгасан бол "Ногоон төгөл" төсөл хэрэгжүүлж хүлэмжийн тариалалтыг хөгжүүлэхэд дорвитой ажлуудыг хийсэн. Түүнчлэн "Таван-Эрдэнэ" төсөл хэрэгжүүлж мал ариутгалын хашаа хийхийн зэрэгцээ "Цэвэр агаар" төсөл санаачилж сумын спортын талбайд сүүдрэвч байгуулжээ. Өнгөрсөн жилийн ажлуудаа дүгнэж 2019 онд дахин 50.000 долларын хөрөнгө оруулалт хийхээр хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: