“ХУУЛЬЧИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА ПРО-БОНО” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО

2019 оны 04 сарын 25
“ХУУЛЬЧИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА ПРО-БОНО” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО

Даланзадгад сумын “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д 2019-05-01-ны өдөр “Хуульчийн нийгмийн хариуцлага Про-боно” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Нээлттэй хаалганы өдөрлөгт Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, Шүүхийн тамгын газар, Өмнөговь аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хууль зүйн туслалцааны төв Монголын хуульчдын холбооны гишүүн шүүгч, прокурор, өмгөөлөгч нар иргэд та бүхэнд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөөг өгөх болно.

Та бүхэн хүрэлцэн ирж үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө авна уу.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: