5 ДУГААР СУРГУУЛИЙГ МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ О.ОТГОНСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ БОЛГОЛОО

2019 оны 04 сарын 25
5 ДУГААР СУРГУУЛИЙГ МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ О.ОТГОНСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ БОЛГОЛОО

Улсын физикийн 32 дугаар олимпиад Өмнөговь аймагт болж байна. Энэ үеэр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Даланзадгад сумын 5-р сургуулийг Өмнөговь аймгийн уугуул Монгол улсын ардын багш О.Отгонсүрэнгийн нэрэмжит болголоо.

Монгол улсын ардын багш, доктор, профессор О.Отгонсүрэн нь 1948 онд Багш нарыг бэлтгэх сургуулийн Тоо-Физикийн ангийг, 1952-1956 онд МУИС-ийн физик математикийн факультетийг онц дүнтэй төгсөж эрдэмтэн болох их үйлсийн гараагаа эхлүүлсэн түүхтэй.

ЗХУ-д "Байгалийн зарим биет болон сансрын анхдагч туяанаас трансураны элементүүдийг хайх нь" сэдвээр цөмийн физикийн салбарт дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. МУБИС-ийн захирлаар тасралтгүй 16 жил ажиллах хугацаандаа ирээдүйн эрдэмтдийг төрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

Түүнчлэн багш нарынхаа мэргэжил мэдлэгийг дээшлүүлэхэд онцгой анхаарч сурах бичиг 3, судалгаа шинжилгээний 73 бүтээл туурвижээ.

Өмнөговь нутгаас говь нутгийн нэрийг дуурсгасан олон эрдэмтэн төрөн гарахыг билигдэж МУ-ын хэмжээнд хамгийн олон суудалтай Даланзадгад сумын 5-р сургуулийг МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ О.ОТГОНСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ болгож түүний их гавьяа бүтээлийг ирээдүй хойчдоо өвлүүлэх ажлыг зохион байгууллаа.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: