ЧӨЛӨӨТ БӨХИЙН ОЛОН ХОТЫН ТЭМЦЭЭНД ХАНБОГД ДЭВЖЭЭНИЙ ТАМИРЧИД БАГААРАА ТҮРҮҮЛЛЭЭ

2017 оны 03 сарын 20
ЧӨЛӨӨТ БӨХИЙН ОЛОН ХОТЫН ТЭМЦЭЭНД  ХАНБОГД ДЭВЖЭЭНИЙ ТАМИРЧИД БАГААРАА ТҮРҮҮЛЛЭЭ

Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо гуравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд болсон Аймгийн засаг даргын нэрэмжит, Ханбогд бөхийн дэвжээний 10 жилийн ойд зориулсан өсвөр үеийн чөлөөт бөхийн олон хотын тэмцээнд нийт 22 байгууллагын 480 тамирчин оролцож ур чадвар авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Ханбогд бөхийн дэвжээний тамирчид багаараа тэргүүн байр эзэллээ. Мөн энэ үеэр Ханбогд бөхийн дэвжээний дасгалжуулагч Б.Эрхэмбаатар Монгол улсын чөлөөт бөхийн холбооны дээд шагналаар шагнуулсан байна.
Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээний шилдгүүдийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, тэмцээний ерөнхий шүүгч, шүүгч, дасгалжуулагч нар гардуулан өгч баяр хүргэж амжилт хүсэв.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: