СУВИЛАГЧИД БАЯРАА АМЖИЛТ БҮТЭЭЛ ДҮҮРЭН УГТЛАА

2019 оны 05 сарын 03
СУВИЛАГЧИД БАЯРАА АМЖИЛТ БҮТЭЭЛ ДҮҮРЭН УГТЛАА

Олон улсын сувилагчийн өдрийг угтан Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн байгууллага, сувилагчид олон ажлуудыг хийж хэрэгжүүлэн амжилт бүтээл дүүрэн баяраа угтлаа. Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт 922 хүн ажиллаж буйн 43 хувийг сувилагчид эзэлж байгаа юм. Тэд холбогдох байгууллагуудтай хамтран эрдэм шинжилгээний хурал, сургалт арга хэмжээнд оролцохын зэрэгцээ иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, ажил мэргэжлээ сурталчлах өдөрлөг арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ. 
5 дугаар сарын 1-ний өдөр Батмөнх даян хааны талбайд “Сувилагчийн нэг өдөр” зохион байгуулсан бол өнөөдөр баярын хурлаа хийж шилдэг тэргүүний сувилагчдаа шагнаж урамшуулав.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: