ХҮНСНИЙ ЛАБОРАТОРИЙН БАРИЛГА 7 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО

2019 оны 05 сарын 06
ХҮНСНИЙ ЛАБОРАТОРИЙН БАРИЛГА 7 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО

Өмнөговь аймаг 2019 оныг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил" болгон зарласан. Энэ жилийн хүрээнд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дэргэд хүнсний лабораторийн барилгыг барьж байна. 2 давхар цутгамал карказ барилгыг 7-р сарын 1 гэхэд дуусгаж ашиглалтад оруулна. Энэхүү лабораторийн барилга ашиглалтад орсноор Өмнөговьчууд мал аж ахуйн гаралтай, эрүүл аюулгүй бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэх боломж бүрдэнэ. Тодруулбал мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг шинжлэхийн зэрэгцээ мал амьтны халдварт болон халдваргүй өвчний оношилгоог орон нутагт хийх бүрэн боломжоор хангагдана.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: