МЕХАНИКЖСАН ЗООРИЙН БАРИЛГА 6 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО

2019 оны 05 сарын 06
МЕХАНИКЖСАН ЗООРИЙН БАРИЛГА 6 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО

Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2019 оныг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил" болгон томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Тухайлбал аймгийн төв Даланзадгад суманд 200 тонн багтаамж бүхийн төмс хүнсний ногоон механикжсан зоорийг барьж байгаа бөгөөд гэрээнд заасан хугацааны дагуу 6-р сарын 1 гэхэд дуусгаж ашиглалтад оруулна. Механикжсан зоорь ашиглалтад орсноор тариаланчид болон иргэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнээ зориулалтын газар хадгалж эргээд хэрэглэгчдэд орон нутгийн хөрсөнд тариалсан төмс хүнсний ногоо, жимс жимсгэнээр үйлчлэх боломж бий болох юм.
#Хөдөө_аж_ахуй_үйлдвэржилтийн_жил_2019

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: