ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨӨР 170 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА

2019 оны 05 сарын 07
ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨӨР 170 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРЬЖ БАЙНА

Өмнөговь аймагт 2018 оноос дахин төлөвлөлтийг хийж эхэлсэн. Насжилт ашиглалтын хугацаа дууссан Даланзадгад сумын 2, 3, 9 дүгээр орон сууцнуудыг буулгаж шинээр барих ажил төлөвлөсөн хугацаандаа хийгдэж байна. Орон сууцнууд 12 дугаар сард ашиглалтад орно. Хуучин оршин сууж байсан 52 айл, шинээр 118 айл нийт 170 айл шинэ орон сууцтай болно. Орчин үеийн шийдэл бүхий эдгээр орон сууцнууд нь 1-3 давхартаа үйлчилгээний төвтэй байх бөгөөд иргэдийн амьдрах таатай нөхцөл боломжийг бүрдүүлэх юм.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: