ҮНДЭСНИЙ СУРЫН НЭЭЛТИЙН ХАРВААНД ӨМНӨГОВИЙН ХАРВААЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2019 оны 05 сарын 13
ҮНДЭСНИЙ СУРЫН НЭЭЛТИЙН ХАРВААНД ӨМНӨГОВИЙН ХАРВААЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

МУ-ын Мэргэн Д.Балдандорж агсны нэрэмжит 2019 оны Үндэсний сурын нээлтийн харваа 5 сарын 10-12-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус харваанд 500 гаруй харваач оролцон, цэц мэргэнээ сорьсон байна.

Харваанд Өмнөговь аймгийн Үндэсний сурын холбооны харваачид оролцсоноос МУ-ын Даяар дуурсах мэргэн Ж.Баттөмөр, МУ-ын мэргэн С.Баярмаа, МУ-ын Гоц харваач О. Чинзүрх, Ханбогд сумын харваач Спортын мастeр С.Батчимэг, Б.Даваахүү нар шилдэг 16 харваачид шалгарлаа.

МУ-ын Гоц харваач О.ЧИНЗҮРХ 32 оноогоор 3-р байрын төлөө 4 харваачтай оноо тэнцэн товх харваж шалгаран 3-р байрыг эзэлсэн бол МУ-ын Даяар дуурсах мэргэн Б.Даваахүү 31 оноотойгоор Үндэсний сурын спортын Дэд мастeрын болзолыг хангалаа.

Мөн 2018 онд Үндэсний сурын спортын Мастeрын болзол хангасан Гурвантэс сумын харваач П.Отгонсүрэн, Ханбогд сумын харваач С.Батчимэг нар энгэрийн тэмдэг, цолныхоо үнэмлэхийг гардан авлаа.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: