ЭМНЭЛГҮҮДИЙГ ЗАСВАРЛАЖ БАЙНА

2019 оны 05 сарын 15
ЭМНЭЛГҮҮДИЙГ ЗАСВАРЛАЖ БАЙНА

Дээврээсээ ус бороо нэвтэрдэг, бохир үнэртдэг, ан цав үүссэн зэрэг олон асуудлуудыг дагуулсан 50, 75 ортой эмнэлгүүдийг бүрэн засварлаж байна. 75 ортой эмнэлгийн засварын ажил дуусаж техникийн комисс ажилласан. Эмнэлгүүдийн дотор, гадна засвар хийж цахилгаан дулааны шугам сүлжээг бүрэн солихын зэрэгцээ машины зогсоол, гадна биеийн тамирын талбайг байгуулна. Энэхүү засвар тохижилтын ажил 7 дугаар сард дуусаж ашиглалтад орсноор Өмнөговь аймгийн төдийгүй уул уурхай дагасан хөдөлгөөнт хүн амд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, орчин нөхцөл сайжрах юм.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: