МОНГОЛЫН АЛТ КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

2019 оны 05 сарын 22
МОНГОЛЫН АЛТ КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилтын хүрээнд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Гурвантэс сумын ЗДТГ, Монголын алт ХХК хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээний хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх, аймаг орон нутгийн хөгжил бүтээн байгуулалтад тодорхой хувь нэмэр оруулахуйц ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. Тухайлбал Өмнөговь аймгийн баруун сумд төдийгүй улсын хэмжээнд ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, ашигт малтмалын экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хөрш зэргэлдээ уурхайнуудтай хамтран 47,5 км төмөр замыг барьж байгуулна. 65 МВ-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг байгуулж баруун бүсийн сумдыг эрчим хүчээр найдвартай хангах боломжийг бүрдүүлнэ. Гурвантэс сумын бэлчээрийн усан хангамжийг сайжруулахад чиглэсэн ажлуудыг хийнэ. Гурван тал хамтарч дээр дурьдсан олон ажлуудыг хамтран хэрэгжүүлнэ.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: