"САЙХАНЫ САРЛАГ" УЛАМЖЛАЛТ АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮР ДҮН, ЦАР ХҮРЭЭ НЭМЭГДЭЖ БАЙНА

2019 оны 06 сарын 03
"САЙХАНЫ САРЛАГ" УЛАМЖЛАЛТ АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮР ДҮН, ЦАР ХҮРЭЭ НЭМЭГДЭЖ БАЙНА

Сарлаг сүргийг өсгөн үржүүлэх уналга эдэлгээнд хэрэглэх, сүү цагаан идээ хөөврийг нь амьдрал ахуйдаа ашиглах улмаар сарлаг сүргийн амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилго дор "Сайханы сарлаг-2019" арга хэмжээг Говь гурван сайхан уулын "Ёлын ам"-д зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд 1241 сарлаг байдаг бол 8 дахь удаагаа болж буй уламжлалт арга хэмжээнд сарлаг бүхий 5 сумын 26 өрхийн 700 гаруй сарлаг сүргийг оролцуулжээ.

Жилээс жилд оролцогчид олширч үзэгч сонирхогчид нэмэгдэж уламжлалт арга хэмжээний үр дүн гарч байна. "Сайханы сарлаг-2019" арга хэмжээнд 2000 гаруй малчид, иргэд, сонирхогчид ирсэн байна. Сарлаг сүргийг өсгөн үржүүлэх, малчдыг дэмжих зорилгоор сарлагийн баярт ирсэн сарлаг бүрийн тоогоор мөнгөн урамшуулал олгожээ.

Сарлаг үхрийн зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн, сарлаг самнах, сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах, сарлагийн уралдаан, сарлаг булгиулах төрлүүдээр өрсөлдөж аваргуудаа шалгарууллаа.
#Хөдөө_аж_ахуй_үйлдвэржилтийн_жил_2019

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: