ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ “ГОВИЙН ЧОНО-2017” СУРГАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА

2017 оны 03 сарын 31
ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ “ГОВИЙН ЧОНО-2017” СУРГАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА

“Говийн чоно-2017” гамшгаас хамгаалах команд штабын олон улсын сургуулилтыг хөдөө орон нутагт анх удаагаа буюу Өмнөговь аймагт 5 сарын 1-ийн өдрөөс 5-ныг хүртэл хугацаанд зохион байгуулах гэж байна. Өмнөх жилүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байсан бол энэ удаад манай аймагт зохион байгуулагдахаараа онцлог бөгөөд 10 гаруй орны 200 ажиглагч, алба хаагчид оролцохоо урьдчилан мэдэгдсэн байна.


Өмнөговь аймгийн онцгой комисс 3 сарын 30-ны өдрийн хурлаар олон улсын дадлага сургуулилтыг хэрхэн сайн зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангахтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Бэлтгэл ажлын ерөнхий төлөвлөгөө гаргасан, цаашид нарийвчилсан төлөвлөгөөг гаргаж бүх ажлыг эзэнжүүлж бэлтгэл ажлыг хангах, оролцогчид аранз хувцасаар жигдрэх, ажлын хэсгийг тогтмол хуралдуулж бэлтгэл ажлыг хангах явцад байнгын хяналт тавьж ажиллах, 4 сарын 15 гэхэд дадлага, сургуулилтын бэлтгэл ажлыг хангасан байхыг аймгийн Засаг дарга Н.Наранбаатар онцгой комиссын гишүүд болон ажлын хэсгийнхэнд үүрэг болголоо.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: