Онцгой комиссын ээлжит хурлаар цаг үеийн 10 асуудлыг хэлэлцлээ. Мандал-Овоо сумын Сум дундын өвсний агуулахын дээвэр засвар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Ахмадын хээрийн сувилалын үерийн далан байгуулах зураг төсөв, 2016 онд хонины цэцэг өвчин гарсны улмаас үүссэн хохирол нөхөн төлбөрийн асуудал, Сэврэй сумын ЗДТГ-ын албан хэрэгцээний автомашины засвар, Цогт-Овоо сумын сургуулийн сурагчдын дотуур байр засвар, Сансрын холбооны иридиум утсыг ОБГ, ЦГ-т шийдвэрлэх, аймгийн баяр наадам зохион байгуулахтай холбоотой ард иргэдийн аюулгүй байдал зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Байгалийн гамшиг цас бороо шуурганаас үүдэн нурж, эвдэрч хэмхэрсэн барилга байгууламж унаа техникийн засвар үйлчилгээтэй холбоотой зарим зүйлсийг нарийвчлан тодруулахаар боллоо.