СУМДАД АРХИВЫН УЛСЫН ҮЗЛЭГИЙГ ХИЙЖ БАЙНА

2019 оны 06 сарын 17
СУМДАД АРХИВЫН УЛСЫН ҮЗЛЭГИЙГ ХИЙЖ БАЙНА

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн салбар комисс сумдад ажиллаж байна. Хууль, эрх зүйн хэлтсийн дарга О.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг 15 сумын архив, албан хэрэг хөтлөлт,төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтыг дүгнэх аргачлалын дагуу шалгаж, арга зүйн зөвлөгөөг өгч байна. Дээрх үзлэг нь 4 жил дутамд зохион байгууллагддаг ба энэ удаагийн үзлэгийн төв комисс манай аймагт 9 сард ажиллана. Аймгийн салбар комисс 88 байгууллагын үйл ажиллагааг дүгнэхээс 35 байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтыг дүгнээд байна. 7 дугаар сарын 1-нд салбар комисс үзлэгээ явуулж дууссан байхаар төлөвлөж байна.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: