"START UP" СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2019 оны 06 сарын 26
"START UP" СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх "Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, улмаар 5000 ажлын байр бий болгох зорилтыг тусгасан. Зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт иргэдийн болон залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж буйн нэг нь 15-34 насны залуусын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд START UP сургалт Даланзадгад сумын 8 дугаар багийн төвд 6 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд болж байна. 40 орчим залуус хамрагдаж байгаа бөгөөд гарааны бизнесийг дэмжих зорилгоор 16 төслийг шалгаруулж нийт 160 сая төгрөгийн санхүүжилтийг олгох юм. Маргааш буюу 6-р сарын 26-ны өдөр төслүүдээ сонгон шалгаруулна.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: