ШАЛГАЛТААР ИЛЭРСЭН ЗӨРЧИЛ ДУТАГДЛЫГ АРИЛГАХЫГ ШААРДАВ

2017 оны 04 сарын 03
ШАЛГАЛТААР ИЛЭРСЭН ЗӨРЧИЛ ДУТАГДЛЫГ АРИЛГАХЫГ ШААРДАВ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсэг 3 сарын 19-ны өдрөөс 4 сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд Өмнөговь аймагт ажиллаж, хяналт шалгалтыг хийсэн байна. Уг шалгалтыг 4 жилд нэг удаа хийдэг бөгөөд 2012-2016 онд хийгдсэн ажил үйлчилгээнд МХЕГ-ын байцаагчид хяналт шалгалт хийж олон зөрчил дутагдлыг илрүүлж, зөрчил дутагдлыг богино хугацаанд арилгаж, засаж залруулахыг шаардсан албан даалгаврыг аймгийн Засаг дарга Н.Наранбаатарт хүргүүллээ. Уул уурхай, байгаль орчин, эрүүл мэнд, хот төлөвлөлт, авто зам, тээвэр, барилга байгууламжтай холбоотой зөрчил дутагдал зонхилсон байна.

Засаг дарга Н.Наранбаатар албан даалгаврыг хүлээн авч ямар ч байсан холбогдох хэлтэс, агентлагуудтай хамтарч ажлын төлөвлөгөө гарган зөрчил дутагдлыг арилгаж ажиллахаа илэрхийлэв. Гэвч аймаг орон нутгийн удидлагын түвшинд бус Засгийн газар, яамдтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд дээд шатны байгууллагуудтай уялдаа холбоог сайжруулж, хаана хаанаа хариуцлагыг өндөржүүлэхээ мэдэгдлээ.

Зөвлөн тусалж холбогдох арга хэмжээг авахын эрэгцээ орон нутагт тулгамдаж буй зарим асуудлыг дээд шатны удирдлагуудад уламжилж, орон нутагт ажиллаж буй орон тооны бус байцаагчдыг сургалтанд хамруулж, чадварыг дээшлүүлэхэд нөлөөлж байгаагаараа онцлог шалгалт юм.

 

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: