МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДСАН ӨМНӨГОВЬЧУУДДАА БАЯР ХҮРГЭЕ

2019 оны 07 сарын 09
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДСАН ӨМНӨГОВЬЧУУДДАА БАЯР ХҮРГЭЕ

Монгол төрийнхөө их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар аймаг сумаа хөгжүүлэх их үйл хэрэгт оруулсан хөдөлмөр зүтгэл, нутаг орныхоо хөгжил дэвшлийн буурал түүхийг хамтдаа бүтээлцсэн эрхэм хүмүүстээ төрийн дээд шагналыг нь УИХ-ын гишүүн Л.Энхболд, аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нар баяр талархалтайгаар гардуулж өглөө.
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 3 иргэн, Алтан гадас одонгоор 29, Хөдөлмөрийн хүндэт медалиар 16 иргэн шагнагдлаа.
Төрийн дээд одон медалиар шагнагдсан хүмүүстээ баяр хүргэж, аз жаргалыг хүргэж, Монгол төрийнхөө түүхт ойн баяр наадамдаа дэнж хотойтол сайхан наадаарай.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: