БУЯНТ ХОТХОН ХҮҮХДИЙН ЗУСЛАНД ОХУ-ЫН АРТЕК ЗУСЛАНГИЙН БАГ АЖИЛЛАЖ БАЙНА

2019 оны 07 сарын 23
БУЯНТ ХОТХОН ХҮҮХДИЙН ЗУСЛАНД ОХУ-ЫН АРТЕК ЗУСЛАНГИЙН БАГ АЖИЛЛАЖ БАЙНА

Сурагчид зуны амралтаа үр дүнтэй өнгөрүүлэх, байгалийн сайханд сурч хөгжих боломжийг олгох зорилгоор энэ жил аймгийн "Буянт хотхон" хүүхдийн зусланд ОХУ-ын Артек зуслангийн багш нарыг урилгаар багшлуулж байгаа юм. Одоогоор гурав дахь ээлжийн сурагчид амарч байгаа бөгөөд Артек зуслангийн багш нар амрагч хүүхдүүдэд орос дуу, шүлэг, бүжиг заахаас гадна хөгжөөнт тоглоом, төрөл бүрийн уралдаан тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ удаагийн ээлжинд 150 хүүхэд амарч байгаа ба тэд байгалийн сайханд амарч өөрийгөө хөгжүүлэх, найз нөхөдтэй болох, бусдаас суралцах олон давуу талтай зусланд амарч хөгжиж байна.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: