ХҮҮХДҮҮД МОНГОЛ АХУЙД СУРАЛЦАЖ БАЙНА

2019 оны 07 сарын 23
ХҮҮХДҮҮД МОНГОЛ АХУЙД СУРАЛЦАЖ БАЙНА

Монгол зан заншлаа дээдэлсэн зөв монгол хүүхдийг төлөвшүүлэх, хүүхдийг хөдөлмөрт сургах зорилгоор Өмнөговь аймагт хүүхдийн ХӨДӨЛМӨР ЗУСЛАН ажиллуулж байна. Энэ жил 4 ээлжээр 80 хүүхдийг амраах юм. Тэд ямаа саах, сүү цагаан идээ боловсруулах, гэр барих, хоол унд хийх, уяа дээс томох шүлжих зэрэг маш олон зүйлсийг суралцжээ. Хүүхдүүд монгол ахуйгаа таньж мэдэж сэтгэгдэл өндөр буйгаа илэрхийлж байлаа.

Баяндалай сумын Баян багийн малчин Ч.Отгончимэг хэмээх ажилч хөдөлмөрч айлыг түшиглүүлэн эхний ээлжийн 20 хүүхэд монгол ахуй, хөдөлмөрт суралцаж байна.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: