"ОЮУНЛАГ ЗАЛУУС" ИХ НААДАМ БОЛНО

2019 оны 07 сарын 24
"ОЮУНЛАГ ЗАЛУУС" ИХ НААДАМ БОЛНО

“Оюунлаг залуус” Өмнөговь аймгийн залуучуудын урлаг, спорт, оюуны их наадам 2019 оны 07-р сарын 25-27-ны өдрүүдэд аймгийн төв Даланзадгад хотноо болно. Гоцлол бүжиг, хамтлаг чөлөөт бүжиг, язгуур урлаг, дуэт дуу, 3*3 сагсан бөмбөг, волейбол, бартаат замын дугуйн уралдаан, хөлбөмбөг, саадтай гүйлт, 100 м гүйлт, илтгэх урлаг, мэтгэлцээн, шатар, 100 буудалт даам төрлүүдээр аймгийн 14 сум, Даланзадгадын 8 багаас шалгарсан 16-35 насны залуус хурд хүч, авхаалж самбаа, эр зориг, оюун ухаанаа сорин өрсөлдөх гэж байна.

Ерөнхий зохион байгуулагч: Өмнөговь аймгийн ЗДТГ, УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяагийн ажлын алба, Даланзадгад сумын ЗДТГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Биеийн тамир спортын газар, Хөгжимт жүжгийн театр

Хамтран зохион байгуулагч: НАМЗХ, МЗХ, Төгс голомт ТББ, Өмнөговь аймгийн Оюутны нэгдсэн холбоо, Өмнөговь аймгийн Өглөөний клуб

Ивээн тэтгэгч: Говийн хүү сан, УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн ажлын алба

Баг тамирчид, нийт оролцогчдод өндөр амжилтыг хүсье.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: