ХАГАС АВТОМАТ УУРЫН ЗУУХЫГ БАЙГУУЛЖ 10-Р САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА

2019 оны 08 сарын 16
ХАГАС АВТОМАТ УУРЫН ЗУУХЫГ БАЙГУУЛЖ 10-Р САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Баян-Овоо суманд тулгамдаад байсан асуудал бол уурын зуух. Уг асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр Өмнөговь аймаг, Оюу толгой компани хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдсан Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар 4 мвт хүчин чадалтай, хагас автомат уурын зуухыг байгуулж ашиглалтад оруулахаар өнөөдөр шав тавьлаа. Уг ажлыг орон нутгийн Шүтээн эрдэнэ ХХК гүйцэтгэж 10-р сард ашиглалтад оруулах юм. Хүйтний улиралд Баян-Овоо сумынханд тулгамддаг олон асуудлыг цогцоор нь шийдэх нөхцөл бүрдэнэ.
#Бүтээн_байгуулалт_2019

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: