ЗАЛУУ БАГШ НАРЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛОВ

2019 оны 08 сарын 20
ЗАЛУУ БАГШ НАРЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛОВ

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх, “Залуусын хүч төсөөллөөс илүү” сарын аяны хүрээнд Өмнөговь аймгийн залуу багш нарын чуулга уулзалтыг хийлээ. Өмнөговь аймгийн боловсролын салбарт ажиллаж буй багш нарын 63 хувийг 35 хүртэлх насны багш нар эзэлдэг байна. "Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд" аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлэн тус чуулга уулзалтыг хийж байгаа бөгөөд залуу багш нарын төлөөлөл 100 орчим багш оролцож байна. Залуу хүний манлайлал, Хүүхдийн хайртай багш, Тогтсон хандлагаа өөрчлөх нь, Залуу багш нарт өгөх зөвлөгөө, Ажил амьдралаа хослуулах нь, Хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөх нь, Багш эцэг эхийн харилцаа, Үе тэнгийн дарамт шахалтаас хүүхдийг хамгаалах нь зэрэг сэдвүүдээр илтгэл лекц сонсож харилцан туршлага солилцсон байна.

Энэхүү залуу багш нарын чуулга уулзалтыг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Залуу багш нарын холбоо, Насан туршийн боловсролын төв хамтран зохион байгуулжээ.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: