ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРЖИЛТИЙН ЖИЛИЙН ХҮРЭЭНД НИЙТ БОГ МАЛЫГ УГААЖ, ХАШАА ХОРООГ АРИУТГАНА

2019 оны 08 сарын 28
ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРЖИЛТИЙН ЖИЛИЙН ХҮРЭЭНД НИЙТ БОГ МАЛЫГ УГААЖ, ХАШАА ХОРООГ АРИУТГАНА

2019 оныг аймгийн хэмжээнд "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил" болгон онцолж малчид, иргэд, үйлдвэрлэгчид рүү чиглэсэн ажлуудыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлж байна. Тухайлбал "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-ийн 100 хувийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн 15 сум, 59 багийн 5951 малчин өрхийн 2,3 сая тоо толгой бог мал, 5536 хашаа хороог ариутгаж халдваргүйжүүлэх ажил аймгийн хэмжээнд өнөөдөр эхэллээ. Хашаа хороог ариутгах, мал угаахад малчид иргэдээс ямар нэг хураамж төлбөр авахгүй ба малчид тухайн цаг хугацаанд угаалгад хамрагдах бог мал, хашаа хороогоо бэлэн байлгах хэрэгтэй юм. Мал угаалга, хашаа хороо ариутгалын ажилд шаардлагатай мотофомп, ариутгал угаалгын бодис зэргийг сумын Мал эмнэлгийн тасагт хүлээлгэж өглөө.

Мөн энэ үеэр орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 15 сумын Мал эмнэлгийн тасагт нэн хэрэгцээтэй зөөврийн компьютер, принтерийг шийдэж өгсөн нь "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил"-ийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа үр дүнтэй ажлуудын нэг хэсэг юм.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: