9 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

2019 оны 08 сарын 29
9 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Агаарын температурын сарын дундаж нь нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус дулаан буюу бүх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна.Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлчээр сэрүүсч шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст сэрүүснэ. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
Энэ сард нийт нутгаар дунджаас бага хур тунадас орох төлөвтэй.
Хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар хур тунадас орох төлөвтэй. 
Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 14-16 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: