ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 22 СУРГУУЛЬД 13000 ГАРУЙ СУРАГЧ СУРАЛЦАНА

2019 оны 09 сарын 02
ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 22 СУРГУУЛЬД 13000 ГАРУЙ СУРАГЧ СУРАЛЦАНА

2019-2020 оны хичээлийн жилийг Өмнөговь аймгийн багш сурагчид тус салбарынхан аймаг орон нутгийн удирдлагууд амжилт дүүрэн угтаж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын нэгдсэн дүнгээр анх удаа улсдаа НЭГДҮГЭЭРТ эрэмблэгдлээ.

Ерөнхий боловсролын 22 сургуульд 13000 гаруй сурагч суралцана. Тэд шинэ хичээлийн жилийн нээлтээ ёслол төгөлдөр эхлүүлж, монголын хөгжлийн түүчээ болсон хүүхэд багачууд аз жаргал баяр баяслаар дүүрэн байна.

Аймаг орон нутгийн зүгээс боловсролын салбараа онцгойлон дэмжиж шинэ сургууль цэцэрлэг байгуулах, засвар тохижилт хийх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад 33 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

Монголын ирээдүй болсон хүүхэд багачууддаа багш сурган хүмүүжүүлэгчид эцэг эхчүүд та бүхэндээ сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: