МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧИЙН ЭРХ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО

2019 оны 09 сарын 09
МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧИЙН ЭРХ ОЛГОХ СУРГАЛТ БОЛНО

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Өмнөговь салбартай хамтран "Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох сургалт, шалгалт"-ыг 2019 оны 10 дугаар сард 14 хоногийн хугацаатай зохион байгуулна.

"Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль"-ийн 18 дугаар зүйлийн 18.3-д "Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байна" гэж заасны дагуу аж ахуй нэгж, байгууллагын нягтлан бодогч та бүхнийг мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох сургалт, шалгалтандаа идэвхитэй хамрагдахыг хүсье.

Сургалтын бүртгэлийг 2019 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс 226 тоот өрөөнд бүртгэнэ.

Мэдээллийн дэлгэрэнгүйг: 70533243, 70533632

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: