ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЁЛУУД ТАСАГ ТҮРҮҮЛЭВ

2019 оны 09 сарын 23
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЁЛУУД ТАСАГ ТҮРҮҮЛЭВ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг цэрэг, спортын ДӨЛ наадмын бүсийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөговь аймагт болж шилдгүүдээ шалгаруулав. ДӨЛ тэмцээнд 70 гаруй сурагчид оролцож тасгийн мэндчилгээ, жагсаалын үзүүлэх тоглолт, тасгийн захирагч нарын дундах тэмцээн, биеийн тамирын норматив тэмцээн, химийн норматив, гранат шидэлт, галын бэлтгэлийн норматив, хөнөөлийн голомтоос шархтан татан гаргах, цэргийн байр зүй зэрэг 12 төрөлд өрсөлдсөнөөс Өмнөговь аймгийн ЁЛУУД ТАСАГ түрүүлж 2017 оны амжилтаа бататгав.

Хоёрдугаар байрт: Дундговь

Гуравдугаар байрт: Дорноговь аймгийн багууд шалгарсан байна.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: