Танилцуулга

Өмнөговь аймгийн Ханхонгор сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар  Богд хан уул  аймгийн Дэлгэрхангай уулын хошуу.

 

Мандах, Өгөөмөр, Хондот, Жаргалант гэсэн  4 багийн  нийт  698 өрхөд 2113 хүн амьдардаг.

 

Хүн амын тоогоор Өмнөговь аймгийн 15 сумаас эхнээсээ 6-д, газар нутгийн хэмжээгээр 3-д ордог.

 

Газар зүйн байршил

Улаанбаатар хотоос 532  км,

Аймгийн төвөөс  25 км зайд байрладаг. Өмнөговь аймгийн 8 сумтай хиллэдэг.

 

Баруун талаараа:  Хүрмэн сум, Баяндалай сум

Хойт талараа: Булган сум, Мандал-Овоо сум

Зүүн талаараа: Цогт-Овоо сум, Цогтцэций сум, Зүүнөмнө талаараа:  Баяновоо сум, өмнө талаараа Номгон сумдтай тус тус хиллэдэг.

 

Нутаг дэвсгэр, газар сангийн ангилал

Нийт газар нутгийн хэмжээ 993130 га.

 

Зориулалт Хэмжээ /га/ Нийт талбайд эзлэх хувь
Хөдөө аж ахуйн газар 850699 85.65
Ойн сан бүхий газар 20257 2.03
Тусгай хэрэгцээний газар 409267 4.12
Тосгон,суурингийн газар 7810 0.8
Дэд бүтцийн газар 1547 0.16
Уул уурхай эдэлбэр газар 71890 7.24

 

 

Хүн ам зүй

Ханхонгор сум2101 хүн амтай.127966 толгой малтай.Хүн амын 48,2 хувь нь эмэгтэй, 51,7хувь нь  эрэгтэй, 30,6 нь 17 хүртлэх насны хүүхэд,  11,1 хувь ньөндөр настан.Сумын ИТХ-д 21 төлөөлөгч сонгогдсон. Засаг даргынТамгын газар 13ажлын байртайгаар хурал, Засаг даргадүйлчилдэг. Засаг захиргааны нэгж 4баг, 698 өрхтэй. Сумын төвд 97өрх313  хүн амамьдардаг. Сумын төвд  220 хүүхэдтэй 12 жилийн  Мэргэжлийн сургалттай сургууль, 60 хүүхэдтэй Цэцэрлэг, 6  ортой Эрүүл мэндийн төв, 300 хүний суудалтай Соёлын төв,  Төвийн бүсийн эрчим хүчний системд 2012 онд холбогдсон 10 квт-ын станцтай, үүрэн телефоны 4сүлжээнд холбогдсон.

 

Газрын гадарга, хөрсний бүтэц Байгалийн баялаг  дурсгалт газрууд

:  Хан-Уул, Буурын ар, Хацарын хэц зэрэг газраар тоосгоны сайн чанарын улаан шавар, шохойн чулуу, хужир, давс зэрэг ашигт малтмал унаган байгалиас заяасан янзаараа хадгалагдаж, Давст, Хулст, Аяган, Шанаган зэрэг газарт  хүнсний давс, шороон хужиртай, түгээмэл тархацтай ашигт малтмал болох хайрга, сайр, чулууны арвин нөөцтэй.

 

Тус суманд Говь-Гурвансайхан уулын, Ёлын хөндий, Хан-Уулын тухай, Хэрмэн замын, Дөрвөлж хар бүйлсний, Цагаан-Хайрхан уулын зэрэг домогт газрууд байдаг.

 

Цаг агаарын нөхцөл байдал

Төвийн бүс нутгийн хойд хэсэг нь чийглэгдүү сэрүүн, зүүн хойд багахан хэсэг нь чийглэг сэрүүн, Төв аймгийн нутаг бараг бүхэлдээ хуурайдуу сэрүүвтэр, Дундговь аймгийн урд хэсэг, Дорноговь аймгийн баруун хэсэг хуурай дулаавтар, үлдэх нутаг дэвсгэр нь нэн хуурай дулаан гэсэн мужуудад хамрагдаж байна. Уур амьсгалын нөхцөл бүрдэхэд урдаасаа хойшоо говь, тал, ойт хээр хосолсон байгалийн олон бүстэй, далай тэнгисээс 1200-1500 орчим км алслагдсан, хойд талаараа өндөр уулаар хүрээлэгдсэн байдал голлон нөлөөлсөн. Ерөнхийдөө эрс тэс, эх газрын уур амьсгал энэ бүс нутагт зонхилдог.

Төвийн бүс нутгийн агаарын жилийн дундаж температур дунджаар -2.20С-аас -3.80С-ын хооронд хэлбэлздэг, хойноосоо урагшлах тутам температур нь ихэснэ. Хоногийн дундаж болон хамгийн их температурын зөрүү мөн хойноосоо урагш багасдаг. Уулархаг хэсэгтээ 17-190С бөгөөд агаарын температурын хамгийн их зөрүү хавар намарт ажиглагддаг.

Хур тунадасны хувьд хойноосоо урагшаа багасах ба жилд Сэлэнгэ аймагт 296-368мм, Төв аймагт 252-273мм, Дундговь, Өмнөговь аймагт 104-166мм. Салхины хурд Төв, Сэлэнгэ аймгуудад 22-30 м/сек, нар гийгүүлэх хугацаа жилд дунджаар 2561-3356 цагийн хооронд хэлбэлздэг байна.

Гадаргын болон гүний усны нөөц

Гадаргын усны мужлалын хувьд Туул голын сав газрууд хаврын шар усны болон зуны борооны үертэй голуудын газар нутаг нь түр урсгал бүхий гол горхитой мужуудад хамрагдана. Энэ нь Монгол орны хур тунадас хойноосоо урагшаа багасдаг зүй тогтолтой шууд хамааралтай.

Ай савын хувьд Сэлэнгэ, Төв аймгийн нутаг бараг бүхлээрээ Умард мөсөн далайн, үлдэх нутаг дэвсгэр нь Төв Азийн гадагш урсгалгүй ай савд хамрагдана. Төвийн бүс нутаг нь Монгол орны гадаргын усны жилийн дундаж нөөцийн 60 орчим хувийг эзэлж байна.

Газар доорх усны хувьд бүс нутгийн хойд хэсэг Сэлэнгэ, Төв аймгийн нутаг ердийн, Говийн бүсийн аймгууд дутмаг бүсэд хамрагдаж байгаа юм.

Инженер – геологийн нөхцөл

Бүс нутгийн хойд хэсэг болох Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт ихэвчлэн элсэн болон шаварлаг чигжээстэй дөрөвдөгчийн хурдас чулуулаг голчлон тархсан ба Хэнтийн нурууны бэл хормой, түүнээс эх авсан гол горхины дагууд элсэн чигжээстэй том хэмхдэст хөрс голдуу илэрсэн. Туул, Орхон, Сэлэнгийн сав газруудаар тархсан шавар шавранцар, элсэнцэр, элсэн чигжээстэй том хэмхдэст хөрс барилга байгууламжийн буурь хөрс болдог онцлогтой. Энд голын татмын дээрх I, ихэвчлэн II-IV дэнжүүдээр салхины гаралтай жижиг ширхэгтэй элс, элсэнцэр, бүгсэн алтан химэрлэг хөрс тархсан. Энэ төрлийн хөрс нь чийг авахдаа I-II зэргийн суулт үүсгэдэг.

                Төвийн бүсийн нутаг дэвсгэрт ихэвчлэн дөрөвдөгчийн настай элсэрхэг, элсэнцэр хөрсүүд багавтар зузаантай тархсан ба түүний дотроос зарим газартаа гадаргууд ил гарсан байдлаар өмнөх насны тухайлбал: дээд цэрдийн настай нуурын гаралтай шаварлаг хөрс өргөн тархсан. Энэ хөрс чулуулаг нь зарим хэсэгтээ нягтшилд орж хатуужсан байдаг онцлогтой. Удаан хугацааны явцад усаар ханах үедээ хөөлт үүсгэдэг шинж чанартай, зарим хэсэгтээ багаас дунд зэрэг давсжилттай байдаг.

                Энд тархсан нуурын төрөлтэй төрөл бүрийн ихэвчлэн улаан хүрэн, ногоон өнгөтэй шавар, шаварлаг хөрс нь хөөлт үүсгэхээс гадна устай харилцан үйлчилж улирлын хөлдөлтийн бүсэндээ дунд зэргээс хүчтэй овойлт үүсгэдэг.

Ургамал, амьтны аймаг

 

Говийн бүсийн ургамлын бүрхэвчид тал нутаг дэвсгэрийн 22 хувийг хамардаг. Говь хээр хосолсон тачир өвс ургамалтай таана, хөмүүл, монгол, бут сөөг голчлон тархсан. Цөлөрхөг хээрийн ургамал, сөөгөнцөр бор бударганат, сөөгөнцөр баглуурт, сөөгөнцөр таарт ургамал, тост, тэсэг, хотир зэрэг сөөгт ургамал, заг зэрэг ургамлын нөмрөг давамгайлдаг байна.

Говийн бүс нутаг нь амьтны аймгийн төрөл зүйлээр баялаг байдаг. Алтай нурууны төгсгөл Говь гурван сайхан уул нь амьтны аймгаар ховор, нэн ховор амьтдаар элбэг юм.

Уулын гол амьтад нь олон зүйлийн шувууд ёл, тас, бүргэдээс гадна, туурайтан ан амьтдаас Аргаль, янгир элбэг тархсан. Араатан амьтдаас ирвэс, чоно, үнэг, хярс, мануул байдаг.Хээрийн мэрэгч амьтдаас цагаан хулгана, бозлог,үхэр огдойэлбэг. Цагаан зээр элбэг байгдаг