Багууд

ХАНХОНГОР СУМЫН ӨГӨӨМӨР БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

         Ханхонгор сумын Өгөөмөр баг анх 1957онд "Таван ховоот" хэмээх далай шиг их устай домогт худгийг түшиглүүлэн " Саруул зам " нэгдлийн Өгөөмөр бригад нэртэйгээр байгуулагдсан байна.Тухайн үедээ 16200 орчим толгой малтай, 70 шахам өрхтэй байгуулагдаж байжээ.1992 он хүртэл бригад нэртэйгээр улс ардын аж ахуй соёлын төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэх, социалист хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд бусад бригадуудын  адил ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаад, ХАА-н нэгдлүүд татан буугдаж, ардчилсан үндсэн хууль батлагдаж, засаг захиргааны хуваарьт өөрчлөлт орсноор Өгөөмөр баг нэртэй болсон ба хуучин байсан газар нутаг, айл өрх нь өөрчлөгдөөгүйгээр зохион байгуулагдсан юм.

ханхонгор1

     Өгөөмөр баг нь 351440.7га газар нутагтай, 2019 оны жилийн эцсийн байдлаар 251 өрхийн 698 хүн амтай,  үүнээс малтай өрх 156,  хүн ам 462,  үүнээс малчин өрх 124, хүн ам 389, 74863 толгой малтай үүнээс  тэмээ 3926, адуу 2434, үхэр 365, хонь 25781, ямаа 42357 байна. Багийн хамгийн олон малтай өрхөөр Х.Отгонбаатар 1293 малтай.Багийн хэмжээгээр 25 мянгат малчинтай.

  Өгөөмөрчүүд бидний бахархал болсон БНМАУ-н аварга малчин Э.Цэрэнжаа, Г.Өлзий, Ц.Шоовдор, Г.Чимэддорж, Ч.Жигмэддорж, БНМАУ-н спортын мастер Д.Хүүхэнжимээ, Г.Өлзий, МУ-н алдарт уяач Ц.Шоовдор, Б.Дашдорж, В.Наранмандалнарын зэрэг олон сайхан ахмад малчид мал сүргээ хариулан залуу малчиддаа сүргийн бэлчээрт үнэтэй сургаалиа хайрлан хойч үеэ сурган хүмүүжүүлж явна.

ханхонгор2

     Өргөн уудам нутаг дэвсгэртэй. Ханхонгор сумын төвӨгөөмөр багийн нутаг дээр  байршсан.Улаанбаатар хотоос  550км, сумаас 18 км, аймгийн төвөөс зүүн хойш 35 км-т оршдог.Өөрийн аймгийн Мандаловоо, Цогтовоо, Цогтцэций, Даланзадгад сумд, өөрийн сумын Хондот, Мандах багуудтай хиллэдэг.Нутгийн зах хязгаарын хувьд  баруун хойшоо Ханын цагаан суврагын тураас зүүн тийш,Дундаачулуут, Гүнулаанхудгийнхойдхэц, Зараабөмбөгөр, ЗүүнурагшлаадХотгорынусандээгүүрдайруулаад, Хавчилын хушуугаар ороон, урагшлан Сайрын ухаа Монголын цагаан гүвээг оройлдоод, баруун тийш эргэн Цогтцэцийн утаснышугам дагуулан,Бага цагааныг оройлдон, хойш эргэж Хөдөө нь хөвийн баруун биеийг барин, Таван хөөврийн гүүр хүрч, тэндээсээ элсний замын дагуу  явсаар Шинэ усны адгаар гарч Шорвогийн усаар дайруулан, Хонгор овоогоор дамжин явсаар, Цагаан суваргатай золгодог нь асар өргөн уудам газар нутагтай болохыг илтгэнэ.

    Багийн нутгийн 50 хувь  орчим нь хатуу хайрган хөрстэй хяр, 25 хувь нь шаварлаг элсэн хөрстэй хоолой эзэлнэ.

     Багийн шинэ төвийг 1993 онд хөрөнгө хүч хуримтлуулж багийн залуучуудыг дайчлан конторын шинэ барилга барьж  ашиглалтанд оруулснаар  багийн төвийн сэргээн босголт эхэлж, 1995 онд багийн нийт ард иргэд хөрөнгө хүчээ хуримтлуулан 400 гаруй мян.төгрөгөөр улаан булантай болсноор ажил жигдэрсэн байна.

ханхонгор3

      Багийн төвийг 2012 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 10 сая төгрөгийн өргөтгөлийн заал барьж, 2014 онд шинэ конторыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтанд оруулаад байна.Багийн түүхэн хөгжил бүтээн байгуулалтын ажлуудын үр дүнгээр 1997 онд Аймгийн тэргүүний баг, 1998 онд Улсын хэмжээний бүх аймгуудын ИТХ-ын дарга нар, Засаг дарга нарт үзүүлэх сургуулиар үзүүлж өндөр үнэлэлт авч, 2017 оны ажлаар аймагт 5-р байр, 2018 онд 6-р байр, 2019 онд 4-р байр эзэлж, , 2019 онд Ханхонгор сумын Есөн алдартны “Шилдэг хамт олон”-оор шалгарсан аймгийн болон сумын тэргүүний багийн хэмжээнд ажил хөдөлмөр үр бүтээлээрээ багуудаа манлайлан ажилласаар байгаа баг билээ.

      Багийн үүсэл хөгжилд олон хүмүүсийн хүч хөдөлмөр, ажил бүтээлийн амжилт шингэсээр өнөөдрийг хүртэл цэцэглэн хөгжиж багаас төрөн гарах алдартан эрдэмтэн мэргэд, төрийн гавьяа шагналтнуудын тоо жил ирэх тусам зузаарсаар байна.

           ХАНХОНГОР СУМЫН МАНДАХ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

   Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг дэвсгэрийн ихэнх нь буюу зүүн талаараа Булаг, хөөвөрөөр дамжин Багт, Муу усны баруунтаагуур, Даланзадгад руу чиглэн  Зүүн сайханы араар Хөх толгой руу чиглэсэн газар нутаг нь хуучнаар Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуунд хамрагддаг. Дунд сайханы арыг даган Зүүн сайхан уул хүртэлх уул бүхий газар нутаг нь хуучнаар Сайн ноён хан аймгийн Ёст засгийн хошуу /Балдан засгийн хошуу/-нд хамрагддаг байсан байна. Ингэхээр Ханхонгор сумын Мандах багийн нутаг, харъяалал нь хоёр хошуу дамжсан нутагтай байдаг байхнээ.

ханхонгор5ханхонгор4

   Ардын хувьсгал ялсны дараа айлуудыг аравтад хуваан арван айлын дунд нэг ахлагч томилон төрийн үйл ажиллагааг хүргэж эхэлжээ. Үүний дараагаар буюу 1948 онд Ханхонгор сумын нэгдүгээр багийг байгуулан багийн даргаар Дамирангийн Дамдинсүрэнг томилсон байна. Тухайн үед Маанийн хийдийг түшиглэн анхны бага сургууль, нэгдэл, гаалийн газар зэргийг байгуулж байсан түүхтэй аж.

   Улмаар 1956 оноос нэгдэл байгуулж эхэлсэн байна. Заавал 16 айл өрхтэй байж нэгдэл байгуулах болсон тул айлууд нэгдэн тухайн оны намар анхны хурлаа хийсэн аж. Энэхүү хурал дээр Д. Нордов гуай “Мандан бадарч яваг гэж Мандах хэмээн нэрлэе” гэснээр ийнхүү өнөөдрийг хүртэл Мандах нэрээр бид бүхэн овоглох болсон аж. Дунд сайхан уулын араар нутаглаж байсан Баяндалай сумын зарим айл өрхүүд тухайн нэгдэлд элсэн орж айлууд малаа нэгдэлд нийгэмчлүүлэн өгч, таван хошуу малаа адуу, тэмээ, ямаа, үхрээр нь  ялган суурилж эхэлжээ.

   Түүх ийнхүү хөвөрсөөр 1960 онд одоогийн Өгөөмөр багийн Өлзийт нэгдэл, Мандах нэгдэл болон бусад жижиг нэгдлүүдтэй нийлснээр Өлзийт нэгдлийн Мандах бригад болсон байна. Энэ үед нэгдэлжих хөдөлгөөн хүчээ авч бүх айлууд нэгдлийн гишүүн болсон байв. Малчид нэгдэл хэмээх их өрхийн дээвэр дор нэгдэж, зохион байгуулалтанд орж, бүх малд төлөвлөгөөт даалгавар өгч, төлөвлөгөөнийхөө биелэлтийн дагуу малчид цалинжин амь амьдралаа залгуулах болсон байна.

   Ийн Мандахчуудын түүхийн хуудас үргэлжилсээр 1975 онд Өлзийт нэгдэл нь Гэрэлт зам нэгдэлтэй нэгдэн Гэрэлт зам нэгдлийн Мандах бригад болсон аж. Энэ үед Зүүн сайхан уулын арын хэсэг өрх Мандах бригадад шилжин орсон байна. Энэ үед Мандах багийн баруун таын хилийн цэс нь Зүүн сайхан болон Баруун сайхан уулын өндөр оргилуудаар зааглагддаг байжээ.

     Монгол улсын нийгмийн байдал зах зээлийн нийгэмд шилжихүед буюу 1991 онд Ханхонгор сумын Мандах баг болсноор шинэ үеийн Мандахчуудын  түүх бичигдэх болжээ. Төв суурин газраас иргэд олноор малчин болж бараг л бүх хонд эзэнтэй болсон юм. Харин одоо Өмнөговь аймагт уул уурхай хөгжсөнтэй хобоотойгоор залуус олноор уурхайд ажиллах болж зөвхөн мал аж ахуйгаа дагнах хүсэлтэй  иргэд Мандах багийнхаа тулган дахь галыг өрдөн өнөөдрийг хүрчээ.

   Мандах багийн нутаг дэвсгэр дээр анхны гаалийн газар, жуулчны бааз, амралтын газар зэрэг байгуулагдаж байсан арвин их түүхтэй билээ. 2020 оны байдлаар тус баг нь 126 малчин өрх, 17 мал бүхий өрхтэй, нийт 398 хүн амтай. Үүнээс мянгат малчид Д. Одонтуяа- 2008, Б. Ариунболд - 1506, М. Батболд  -1281, Б. Баатаржигүүр - 1276, Б. Данзанхүү - 1254, Н. Отгонсүрэн - 1250, Г. Батболд - 1402, Б. Энхтүвшин - 1180, Д. Отгонсүрэн - 1111, Х. Бадам-Очир - 1090, Ц. Цолмондүү - 1049, М. Батхишиг - 1046 тус тус төрөн гарсан. 279 тэмээ, 155 адуу, 88 үхэр, 730 хонь, 1223 ямаа нийт 56090 малтай байна. Тус багийнхан өдгөө малчдын 6 бүлэг байгуулан өөрсдийн хөдөлмөр хүчээ нэгтгэн ажиллаж амьдарч байна. Уг багийн нутаг дэвсгэр дээр одоогоор Жуулчинговь, Түвшиннаран, Говь дискобарь, Говь мирааж, Говийн наран, Ханбогд, Дүнгэнээ, Гүег хаан, Говийн нүүдэлчдийн өргөө зэрэг жуулчны баазууд үйл ажиллагаа явуулж говь нутгийн хүн зоны амьдрал, байгалийн гайхамшигуудыг, сурталчлан таниулж байна. Мөн малчин Д. Энхтөрийнх Малчны хотхон нэртэй монгол малчны аж амьдралыг харуулсан гэр бааз ажиллуулж байгаа юм.

   Мандах багийн нутаг Бага булаг гэдэг газар тус багийн хүргэн Д. Бараадууз 1992 оноос хойш мод тарийлсан юм. Тэрээр өнөөдрийн байдлаар 16 га газар хашиж, 60-70 мянган мод тарьсан байна. Энэхүү талбайгаас нутгийнхан модны навч түүж малынхаа тэжээлийг бэлтгэдэг болоод байгаа аж. Ийнхүү тус багийн түүхийг шинэ үеийнхэн өдгөө бичилцэж байна.  

ХАНХОНГОР СУМЫН ХОНДОТ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

Үүсгэн байгуулалт:

Хондот баг нь Хондот задгайт гэдэг нэртэй газар 1952 онд анх Балгансүрэн даргатай үүсгэн байгуулагдсан. 68 жилийн түүхтэй баг. Хондот багийн ажлаараа аймагт 1 удаа тэргүүн, 2 удаа дэд байр эзэлж байсан

Багийн одоогийн удирдлагууд: Одоогоор багийг дараах бүрэлдэхүүнтэйгээр удирдан зохион байгуулж байна.  Иргэдийн нийтийн хурлын даргаар Оюунжав овогтой Ганзүрх, багийн Засаг даргаар Цогбадраа овогтой Саранхүү, Багийн хүний эмч Авир овогтой Оюун, малын эмч Далай овогтой Гомбо нь Буянт сервис хувийн мал эмнэлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Сумын ИТХ-ын төлөөлөгчөөр  2016-2020 оны сонгуулийн жилд Б.Отгонбаяр, Ц.Саранхүү, С.Гантуяа, М.Алтанцомирлог нар сонгогдон ажиллаж байна.

137 өрхтэй, 386 хүн амтай, 58886 толгой малтай түүнээс тэмээ- 2315, адуу- 1832, үхэр- 310, хонь- 18041, ямаа-36388 толгойг тус тус 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор тоолуулжээ.

Газар нутгийн онцлог: Зүүн талаараа Цогтцэций сумтай, урд талаараа Баян-Овоо сумтай, баруун талаараа өөрийн сумын Жаргалант багтай, хойд талаараа Өгөөмөр багтай тус тус хиллэн оршдог. Хан уул, Их уул, Нарийн хярын хэц, Тэргэт цавчирын гол, Есөн, Дэрсэнэ ус, Шавар толгойн хоолой гэсэн газруудтай. Говь тал нутагтай.

Тус багаас төрөн гарсан алдартангууд: Аймгийн начин А.Цэдэвсүрэн, Т.Дашзэвэг,  Ц.Саранхүү, Аймгийн аварга, сайн  малчид: Ж.Батчулуун, Б.Баярхүү, Б.Улам-Өрнөх, Б.Түмэнжаргал, Ц.Батчулуун, П.Идэржавхлан  

Хоёр мянгат малчид: С.Баяндэлгэр, Б.Улам-Өрнөх

   Мянгат малчид: Ж.Батчулуун, Б.Баярхүү, Д.Алтангэрэл, Ц.Батчулуун, Б.Түмэнжаргал, Б.Амаржаргал, Б.Батжаргал, П.Идэржавхлан, П.Идэр, П.Батдорж, П.Мөнхбат, Г.Эрдэнэзаяа, Б.Отгонжаргал, О.Ариунболд, Ц.Отгонбаяр гээд олон мянгат малчид төрөн гарсан ээлтэй нутаг юм.

      Аймгийн алдарт уяач С.Батчулуун, Б.Түмэнбаяр,  Б.Түвшинжаргал, А.Цэдэвсүрэн, Н.Болд-Өрнөх, Н.Энхболд

   Шагайх харвааны МУ Үлэмж дархан мэргэн Ц.Одсүрэн, МУ-ын  хүндэт харваач: П.Идэр, П.Бямбатогтох, Да.Жанчив

     Эмнэг хангал сургалтын спортын мастер С.Пагам, Д.Самданхүү

     Тэмээн поло тэмцээнийг хөгжүүлж багаараа улсад 2 удаа түрүүлж 2 удаа дэд байр, 1 удаа 3-р байрт орж мөн аймгийн 7 удаагийн аварга болж тэмээ поло спортоор аймагт анхдагч болж байсан бөгөөд Хондот багт МУ-ын спортын мастер 6, дэд мастер 5-ыг төрүүлсэн. Ц.Саранхүү, Ж.Батчимэг, Ц.Одсүрэн, Ц.Оргил, Ц.Очбаяр, С.Идэрцог Н.Ганболд, дэд мастер Х.Батжаргал, Ю.Дарханбаатар, Б.Түмэнбаяр гээд олон сайхан алдартнууд төрөн гарсан сайхан нутаг юм.

 ХАНХОНГОР СУМЫН ЖАРГАЛАНТ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

      1959 онд анх Шавагтайн бригад нэртэйгээр байгуулагдаж сүүлд 1960 онд айл өрхүүдийнхээ төв хэсэгт төвлөрч  аймгийн төвөөс урагш 30 км-н зайтай Жаргалант нэртэй  болж өөрчлөгдсөн байна.

        Газар нутгийн хэмжээ: 276660,33 га. 2019 оны байдлаар хүн ам 210 өрхийн 532 хүн амтай байна. 179 малчин өрхтэй. 89760 толгой мал тоолуулснаас тэмээ 606, адуу 3422, үхэр 834, хонь 22000, ямаа 62898 байна. Аймгийн тэргүүний багаар 4 удаа, сумын тэргүүний хамт олноор 1 удаа шалгарч байсан. Газар тариалангийн  Шавартай, Хадат, Нарийны талбайд тариалалт хийгддэг. Давжаа алимны талбайтай бөгөөд жил бүр 2-3 тонн ургац хураан авдаг.

         Багийн нутаг дэвсгэрийн 70 хувь нь өндөр уулс, толгод байдаг. Зүүн сайхан ууланд аялал жуулчлалын гол газар болох дархан цаазат Ёлын ам, Мухар шивэртийн ам, Модот, Малгай хад, Дүнгэнээгийн ам, далайн түвшнээс дээш 2800-3000 м-ийн өндөрт өргөгдсөн Чандмань хайрхан, Баян –Уул хайрхан, Шивээ өндөр, зүүн баруун хуудас байдаг. Өмнө талаараа Буурын хяр, Цагаан Бараан хайрхан, Хуцын булаг, Ирих улаан булаг, Гэдрэгийн хэц зэрэг өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнтэй газруудтай.

       Ан амьтан, хүн ард ундаалдаг Шавагтайн гол, Зүүн баруун хуудас, Ёл , Хавцгайт, Сүүж, Жаргалант, Өтгөн бумбат, Өлзийт , Начин цоохор, Хотгор, Халат, Их бага булаг, далангийн гол, Хуцын булаг, Оргил булаг, Баруун дунд булгууд, Бөзөн, Оюут зэрэг олон гол булаг байдаг. Цэвэр усны нөөц ихтэй Балгасын улаан нуур байдаг. Олон төрлийн ан амьтан, араатан , шувууд нүүдэллэн ирдэг. Зүүн сайхан , Буурын ууланд Аргал, янгир, чоно, ирвэс, Суусар, Өмхий хүрэн, үнэг туулай байдаг. Бүргэд, Тас, Хойлог. Хэрээ, Болжмор, Ууль, Ёл, Хулан жороо, Хөхөө, Элээ, Харцага, Далан хэл, Улаан даш, шар шувуу, хараацай, ятуу, ногтруу байна. Нам дор . хөндий газарт хар сүүлт, цагаан зээр, үнэг чоно хярс туулай голдуу байна. Ангир, галуу, нугас, хун нүүдэллэн ирнэ. Мэрэгч амьтад хэвлээр мөлхөгчид  ихтэй . Шар хөх, алагдаахай, оготно,бозлог, мөлхөгчдөөс могой хонин гүрвэл, могонй гүрвэл, зараа , сохор номин зэрэг байдаг.

      Ургамлын хувьд таана, хүмүүл, хазаар,  монгол, шаваг, шарлиж , ээрэм, бут, бударгана, ширэг, сондуул, ерхөг, арц, сонгино, мөөг, гогод, тарна, ортууз, халгай зээргэнэ, харгана, буйлс зэрэг байдаг. Үүнээс гадна 30 гаруй төрлийн эмийн ургамал байдаг.  

      Тус нутгаас алдартан олон төрөн гарсан. Сүхбаатарын одонт алдарт  тэмээчин С.Цэе, Улсын аварга ямаачин Ж.Бага, ахмад дайчин , улсын тэргүүний тууварчин Ц.Агваан, Улсын сайн малчин Д.Тойвго, Анхны гавъяат механикжуулагч хөдөлмөрийн баатар Ц.Шатар, Му-ын Байгаль орчны тэргүүний ажилтан Түвдэндорж, Л.Цэцэг-Өлзий, Хошой акедимич С.Ренчинхорлоо, ШБОШ Ж. Буд, аймгийн арслан Н.Түмэнбаяр, Д.Дэмчиг, уран гартан Д.Лувсанжигмэд, алдартай зээгт наамалч Ц.Батбуян нар болно.