Багууд

МАНДАЛ-ОВОО СУМЫН БАГУУДЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ӨТГӨН БАГ /1-Р БАГ/

     Сумын төвөөс хойш 30 км, аймгийн төвөөс 175 км зайтай оршдог. 221,9 мян.га газар нутагтай.

2019 оны жилийн эцсийн байдлаар 225 өрх, 679 хүн ам, 99431 мал тоологдсон.

Mandalowoo1

Багийн соёлын төвийн барилга.

 2014 онд ашиглалтад орсон. Орон нутгийн төсвийн 74 871 314 төгрөгийн өртөгтэй. 10х12 харьцаатай шувуун нуруутай,тоосгон барилга.

БАЯНХОШУУ БАГ /2-Р БАГ /

     Сумын төвөөс урагш 45 км, аймгийн төвөөс 100 км зайтай оршдог. 221,9 мян.га газар нутагтай.

2019 оны жилийн эцсийн байдлаар 150 өрх, 456 хүн ам, 61430 мал тоологдсон.

Mandalowoo3

МАНДАЛ БАГ /3-Р БАГ /

     Сумын төвөөс баруун тийш 28 км, аймгийн төвөөс 145 км зайтай оршдог. 160 мян.га газар нутагтай.

2019 оны жилийн эцсийн байдлаар 174 өрх, 488 хүн ам, 73211 мал тоологдсон.

Mandalowoo2