Танилцуулга

ТҮҮХЭН ТОВЧООН

Тус сум нь 1923 онд байгуулагдсан, аймагтаа анхны сумдын нэг юм. Улаанбаатар хотоос 800 км, Даланзадгад хотоос 216 км-т оршдог бөгөөд баруун талаараа өөрийн аймгийн Гурвантэс сум, хойт талаараа Сэврэй сум, зүүн талаараа Баяндалай сум, урд талаараа БНХАУ-тай тус тус хиллэдэг.

 

ГАЗАР НУТГИЙН ОНЦЛОГ

 Газар нутгийн хувьд уул нуруу, тал, говь хосолсон үзэсгэлэнт сайхан байгальтай 1055 кв километр  нутаг дэвсгэртэй. Нутаг дэвсгэрийн ихэнх хэсэгт Монгол орны газар хөрсөнд ургадаг нийтлэг ургамлуудын дээр чихэр өвс, тэмээн хөх , цулхир зэрэг ховор ургамлууд ургадаг.

 

АН АМЬТАН

Сумын нутаг дэвсгэрт  дэлхийн улаан номонд бүртгэгдсэн  дархан цаазтай  аргаль янгир, хар сүүлт зээрнээс гадна үнэг хярс, чоно, ирвэс, туулай болон олон төрлийн жигүүртэн шувууд  бий

 

ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Засаг захиргааны анхан шатны нэгж болсон 2 багтай,  Сумын эдийн засгийн голлох салбар нь хөдөө аж ахуй

Одоогоор тус сумын төвд 5 төсөвт байгууллага, 10 гаруй хоршоо компани ХЭАА үйл ажиллагаа явуулж байна.

2003 онд 24 цагийн нарны сэргээгдэх эрчим хүчний цахилгаан үүсгэвэр ашиглалтад орж дэд бүтцийн салбарт 2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Одоогоор БНХАУ-аас байнгын гэрэл цахилгааны эх үүсвэрт холбогдохоор бэлтгэл ажил хийгдэж байна.  Мал аж ахуйгаас жилдээ дунджаар 43.0 тн ноос, 18 тн ноолуур, 40 тн мах, арьс шир түүхий эд 9.5 мянган ширхэгийг зах зээлд борлуулж 70.5 сая төгрөгний орлого олдог тооцоо гарч байна.

Тус суманд Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих “Тогтвортой амьжиргаа” төсөл, “НЦСҮ” хөтөлбөрийн төслүүд хэрэгжиж байгаагийн зэрэгцээ “Хөдөөгийн сургуулийг дэмжих ДАНИДА” төсөл, Герман Монголын хамтарсан JTZ НҮЭМ-ийг дэмжих төслүүд амжилттай хэрэгжиж байна.

 

АЛДАРТНУУД.

Тус сумаас урлагын гавьяат зүтгэлтэн Х.Маньбадар, соёлын гавьяат зүтгэлтэн Ю. Сосорбарам, УГЖ Ө.Батжаргал,  эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Г.Цэдэн, Улсын аварга тэмээчин Т.Бантгар, улсын аварга хадланч Х.Дашжамц, улмын аварга ямаачин Ш.Бадамцэрэн, улсын аварга барилгачин Д.Гүмээ, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Д. Сугир, С.Бадраа, цэргийн гавьяаны одонт Ч.Чойнжин, Д Базар, Н.Ваанчиг, С.Баатар, Н.Адъяа, Я.Намдаг, хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонт С.Жамъяандорж, Д.Базар, алтан гадас одонт Х.Самбуу, Д.Дамдин, Д.Галсан, Д. Равжир, Т.Бөндгөө, Т.Таадай, Х. Цэрэндаш, С. Хуяг, Б.Бямбаа, Б. Жүд, Ц. Ням, Ц.Адъяа, Д.Сандагдорж, Д.Талхаа, Ш.Пүрэв, Т.Бантгар нарын олон арван сайчууд төрөн гарчээ