ЗАХИРГАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА

Танилцуулга
Аймгийн хүүхдийн байгууллага нь эвлэл, пионерийн байгууллагын суурин дээр 1991 онд Аймгийн ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны шийдвэрээр Хүүхдийн төлөө хэлтэс, 1997 онд Хүүхдийн төлөө төв, Гурвансайхан хүүхдийн зуслан/ нэг удирдлагатай /, 2009 онд аймгийн Засаг даргын захирамжаар Аймгийн засаг даргын дэргэдэх Хүүхдийн төлөө хэлтэс, 2012 оны 12 дугаар сард аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс нэртэйгээр хүүхэд багачуудын эрхийг хамгаалах, хүүхэд, гэр бүлийн хөгжил оролцоог дэмжих үйл ажиллагааг явуулж иржээ.
Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоол, Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн А/218 дугаар захирамжаар тус байгууллагыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон шинэчлэн зохион байгуулж, одоо Б.Төмөрбат даргатайгаар Гэр бүл, хүүхдийн хөгжил хамгааллын алба, Залуучуудын хөгжил бодлогын алба, Захиргаа хамтын ажиллагааны албанд нийт 15 мэргэжилтэн нягтлан бодогч 1, нярав 1 гэсэн 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
- Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын ажлын чиг үүрэг:
Манай байгууллага нь орон нутагтаа хүүхэд, залуучууд, гэр бүлийн талаар явуулах төрийн бодлого, хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомж, гэр бүл, хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх, хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хүүхэд, залуучууд, гэр бүлийн эрхийн хяналт үнэлгээ хийх, хүүхэд, залуучуудын чиглэлээр ажиллагч анхан шатны нэгжийг арга зүйгээр хангах, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, хүүхэд, залуучууд, гэр бүлийн талаар мэдээлэл цуглуулах, судалгаа явуулах, мэдээллийн сан бүрдүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр ажилладаг байгууллага юм.
- Санхүү хөрөнгө оруулалтын удирдлага зохицуулалтыг хэрэгжүүлэх
- Байгууллагын соёл, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, албан хаагчдыг хөгжүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах
- Хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хянах, мэдээллийн сан бүрдүүлэх, салбарын статистик тоо мэдээг гаргаж үнэн зөв мэдээллээр хангах
- Байгууллагын бодлого төлөвлөгөө, хөтөлбөр төслийн хэрэгжилтийн үр дүнд үнэлгээ өгөх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах
- Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт үр дүн, хөрөнгийн зарцуулалт, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид хяналт үнэлгээ, дотоод аудит хийх
- Байгууллагын гадаад, дотоод харилцаа түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх, удирдлагын манлайллыг хангаж, ил тод, авлига, хүнд сурталгүй үйлчилгээ үзүүлэх
- Олон нийттэй харилцах, гэр бүл хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр мэдээлэл сурталчилгааг зохион байгуулах
- Эрх зүйн зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх
Б.ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН АЛБА:
- Гэр бүл, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах талаарх хууль тогтоомж, төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хяналт тавих
- Хүүхэд, гэр бүлийг гэнэтийн аюул, болзошгүй эрсдэл, дарамт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх, хүүхдийн эрх ашгийг хамгаалах
- Гэр бүл, хүүхдэд чиглэсэн уралдаан тэмцээн, сургалт сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах
- ХТЗ, ГХУССЗ, Гэр бүлийг дэмжих зөвлөл зэрэг төрийн байгууллага, шийдвэр гаргагчдын түвшинд хүүхдийн дуу хоолойг хүргэх, арга зүйгээр хангаж ажиллах
- Олон талт судалгааг нарийвчлан гаргаж, судалгаанд суурилсан ажлыг зохион байгуулж үр дүнд хүрэх
- ХӨУБ чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудын эрхээ эдлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадварыг хөгжүүлэх
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах, тэдгээрийн хөгжил төлөвшлийг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх чиглэлээр иргэд олон нийт, хүүхэд, залуучуудаас гаргасан санал санаачилгуудыг дэмжих, хамтран ажиллах
- ХӨУБ-ыг арга зүй удирдлагаар ханган дэмжин ажиллаж, хүүхдийг үг хэлэх, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг ханган ажиллах
- Хүнд нөхцөл дэх хүүхдийг судлан тогтоох, эрх ашгийг хамгаалах, зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулах
- Гэр бүл, хүүхэд, тэдний асран хамгаалагчид хуулийн зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх
В. ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, БОДЛОГЫН АЛБА:
- Залуучуудын хөгжил оролцоог хангах талаарх төрийн бодлого, төсөл хөтөлбөрийг төр төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, шинээр боловсруулах
- Залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд хүргэх
- Өсвөр үеийнхэнд чиглэсэн хөтөлбөр, төсөл үйл ажиллагааг хэрэгжүүлэх, үр дүнг тооцох
- Зорилтот бүлгийн залуучуудад сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажил зохион байгуулах
- Бусад байгууллагын уялдаа холбоог сайжруулах, ажлын гүйцэтгэлийн тайланг хянах
- Дэмжих бүлгүүдийг тогтмол ажиллуулж, залуучуудыг чадавхжуулах
- Амьдрах ухааны сургалтыг чанартай, үр өгөөжтэй зохион байгуулж, зорилтот бүлгийн залуучуудын амьдрах ухааны мэдлэгийг нэмэгдүүлж, чадавхжуулах
- Өсөвр үе залуучуудад ээлтэй орчинг бүрдүүлэх
- ЭРХЭМ ЗОРИЛГО:
Гэр бүл, хүүхэд, залуучуудын талаарх хууль тогтоомжийн биелэлтийг ханган, хүүхэд, гэр бүл, залуучуудын эрхэд, суурилсан ёс зүйг эрхэмлэсэн хөгжил хамгааллын хөтөлбөр, үйлчилгээг хэрэгжүүлнэ.
- Стратегийн зорилт, зорилго: