Мэргэжлийн хяналтын газар

48
Утас: 70532624, 88772871
Имэйл: info@inspection.gov.mn
Вэбсайт: www.um.inspection.gov.mn
Facebook: www.facebook.com/um.inspection/
Шилэн данс: Шилэн данс >>

Танилцуулга:

Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь анх 1996 онд Монгол Улсын Засгийн газрын 246 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын а/156 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын дэргэдэх Мэргэжлийн хяналтын алба нэртэйгээр зохион байгуулагдан ажиллаж байгаад 2003 онд Монгол Улсын Их Хурлын 58 дугаар тогтоол, Засгийн газрын 162 дугаар тогтоолын дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон шинэчлэгдэн зохион байгуулагдсан байна.

 

Мэргэжлийн хяналтын байгууллагын алсын хараа: Мэргэжлийн хяналт шалгалт сайн сайхан амьдралын баталгаа

Үйл ажиллагааны стратеги зорилт

Стратегийн зорилт 1: Чадварлаг, мэргэшсэн, мэргэжилтнүүдийг бий болгох, үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах

Стратегийн зорилт 2: ААН, байгууллага, иргэдэд хууль тогтоомж дүрэм журмыг сурталчлах, захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх

Стратегийн зорилт 3: Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан эрсдэлийг бууруулж, хүн амыг эрүүл аюулгүй орчин амьдарч, сурч, хөдөлмөрлөх, үйлчилгээ авах нөхцөлөөр хангах

Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь:

• Эрүүл мэнд боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, үйлвэр үйлчилгээний хяналтын хэлтэс

• Дэд бүтэц, байгаль орчин геологи уул уурхайн хяналтын хэлтэс

• Гашуунсухайт боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын хэлтэс

• Шивээхүрэн боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын хэлтэс

• Сорилтын лаборатори гэсэн 5 нэгж нийт 106 ажилтнуудтайгаар хяналтын 26 салбар, чиглэлээр Монгол Улсын 180 орчим хууль, 3600 гаруй тогтоол, дүрэм журам, стандарт, норм, нормативын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж байна.

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЧИГЛЭЛ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналт

• Нийгмийн хамгааллын хяналт

• Хөдөлмөрийн хяналт

• Үйлдвэрлэлийн осол, хордлогын судалгаа бүртгэл Эрүүл мэндийн хяналт

• Эрүүл ахуй халдвар судлалын хяналт

• Эм, биобэлдмэлийн хяналт

• Эмчилгээ оношлогооны чанарын хяналт

Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналт

• Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны хяналт

• Мал эмнэлгийн хяналт

• Мал, амьтан үржлийн хяналт

• Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналт

• Таримал ургамлын үр, сортын чанарын хяналт Боловсрол соёл шинжлэх ухааны хяналт

• Боловсролын хяналт

• Соёлын хяналт

Байгаль орчин, аялал жуулчлал, геологи уул уурхайн хяналт

• Геологи уул уурхайн хяналт

• Байгаль орчны хяналт

Дэд бүтцийн хяналт

• Барилгын техникийн хяналт

• Харилцаа холбооны хяналт

• Авто замын хяналт

• Авто тээврийн хяналт

• Хэмжил зүйн хяналт

• Эрчим хүчний хяналт

Хилийн мэргэжлийн хяналт

• Хилийн эрүүл ахуй, халдвар судлалын хяналт

• Хилийн мал амьтан хорио цээрийн хяналт

• Хилийн ургамал, хорио цээрийн хяналт

• Стандарт чанарын хяналт