Санхүүгийн хяналт, аудитын алба

223
Утас: 70533666
Имэйл:
Вэбсайт:
Facebook: https://www.facebook.com/sanhuugiinhyanaltoma/
Шилэн данс: Шилэн данс >>

Танилцуулга:

 ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА

Монгол улсын Засгийн газрын 2014 оны 327 тоот тогтоолоор санхүүгийн хяналт шалгалтын чиг үүргийг  Мэргэжлийн хяналтын газраас шилжүүлэх шийдвэр гарсны дагуу  аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн а/635 дугаар захирамжаар  “Санхүүгийн хяналт, аудитын алба” –ыг  үүсгэн байгуулсан. Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг хэрэгжүүлж, Засгийн газрын 2015 оны 483 тоот тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”,  аймгийн Засаг даргын 2014 оны а/652 дугаар захирамжаар  батлагдсан “Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны дүрэм”-ийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.                    

            Эрхэм зорилго: Хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтанд санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиглэлээр шалгагдсан тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино.

 Албаны үйл ажиллагааны дараах үндсэн чиглэлтэй байна.

  1. Санхүүгийн хяналт шалгалтын чиглэлээр

Улсын болон орон нутгийн төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ. Уг хяналт шалгалтыг байгууллагын хүсэлт, дээд шатны байгууллагын шийдвэрээр хийж болно.

Санхүүгийн хяналт шалгалтыг хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаанд нээлттэй, ил тод байх зарчмыг баримтлана.

  • Төсөв, санхүүгийн холбогдолтой хууль, тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон түүнийг үндэслэн төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, заавар стандартын хэрэгжилт
  • Тухайн байгуулагын орлогын төлөвлөлт, төвлөрүүлэлт, төсөвт байгууллагын хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, төсвийг зүй зохистой, үр ашигтай зарцуулсан байдал
  • Засгийн газрын тусгай зориулалтын сан, төсвөөс олгосон тусламж, дэмжлэг, эргэж төлөгдөх нөхцлөөр ашиглуулж байгаа төсвийн хөрөнгө, олон улсын байгууллага, гадаад орны Засгийн газар, байгууллага иргэдээс олгосон зээл, өгсөн хандив, тусламж, тэдгээртэй адилтгах хөрөнгийн ашиглалт, зарцуулалт
  • Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, зарцуулалт, түүний үр ашигтай байдал
  • Анхан шатны баримт бүрдүүлэлт болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайланд тусгагдсан байдал
  • Орон нутгийн өмчийн ашиглалт, бүртгэл, зарцуулалт, хадгалалт, хамгаалалтад санхүүгийн хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ.
  1. 2. Дотоод аудитын чиглэлээр

          Дотоод аудитын үйл ажиллагаа нь гол төлөв байгууллагын дотоод хяналтыг сайжруулахад чиглэгддэг. Дотоод хяналтын үйл явц үр нөлөөтэй ба үр ашигтай байдлыг үнэлэн, байнгын сайжруулалтыг санал болгох замаар удирдлагад туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

  • Байгууллагын дотоод хяналт болон засаглалын байдалд
  • Эрсдэлийн удирдлагын тогтолцооны үр ашигтай байдалд
  • Орон нутгийн төрийн сангийн үйл ажиллагаанд
  • Нягтлан бодох бүртгэлийн үнэн зөв, найдвартай байдалд
  • Төсвийн ерөнхийлөн захирагчийн шийдвэрээр тусгайлан явуулах
  • Холбогдох стандартын хүрээнд тодорхойлсон бусад үйл ажиллагаанд дотоод аудитыг хэрэгжүүлнэ.

Бүтэц, орон тоо: Албаны дарга, Санхүүгийн хяналт, шалгалтын улсын /ахлах/ байцаагч 2, Дотоод аудитор 3