Статистикийн хэлтэс

152
Утас: 70534488, 70534588, 7053-3439, 7053-3061
Имэйл: umnugovi@nso.mn ,
Вэбсайт: http://umnugovi.nso.mn/
Facebook:
Шилэн данс: Шилэн данс >>

Танилцуулга:

Статистикийн хэлтсийн үндсэн үйл ажиллагаа, тогтолцоо


Албан ёсны статистикийн бүртгэл хөтлөх, мэдээлэл гаргаж өгөх, дамжуулах, нэгтгэн боловсруулах, тооллого, судалгаа явуулах, дүгнэлт гаргах, мэдээлэл, судалгааны үр дүнг хэрэглэгчдэд тараах, хэвлэн нийтлэх, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, сан байгуулах, хадгалах статистикийн бүх үйл ажиллагааг аймгийн хэмжээнд удирдлага, зохион байгуулалт, арга зүйгээр хангаж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахад чиглэгдэнэ.

Бүх шатны Засаг дарга, ААНБ-ын дарга нар статистикийн үйл ажиллагааг нутаг дэвсгэр, хариуцсан нэгждээ удирдан зохион байгуулж, хэрэгжүүлнэ.

Статистикийн үйл ажиллагаанд дараах зарчим баримтлана:

  • Албан ёсны статистикийн үйл ажиллагаа нь хараат бус, бие даасан байх
  • Шинжлэх ухааны үндэслэл бүхий нэгдмэл арга зүйтэй байх
  • Мэдээлэл үнэн, бодитой байх
  • Мэдээлэл шуурхай байх
  • Статистикийн мэдээлэл нь нийтэд хүртээмжтэй, хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд ил тод байх
  • Статистикийн үзүүлэлт, арга зүй нь олон улсын статистикийн стандарт, арга зүйтэй нийцсэн байх
  • Статистикийн мэдээллийг бага зардлаар мэдээлэгчид ачаалал багатай арга, хэлбэрээр цуглуулах

СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦОО

1. Статистикийн мэдээллийн хэлбэр

Статистикийн мэдээлэл нь албан ёсны болон захиргааны гэсэн хэлбэртэй байна.

Албан ёсны статистикийн мэдээллийг Үндэсний статистикийн хороо, яам, төрийн бусад албан газар,бүх шатны Засаг дарга эрхлэн гаргана.

2. Албан ёсны статистикийн мэдээллийн үзүүлэлт, түүнийг гаргах үндэслэл

Албан ёсны статистикийн мэдээлэлд дараахь үндсэн үзүүлэлт хамаарна:

  • макро эдийн засгийн статистикийн үзүүлэлт:
    1. дотоодын нийт бүтээгдэхүүн;
    2. инфляцийн түвшин, хэрэглээний үнэ;
    3. хөрөнгө оруулалт;
    4. хуримтлал;
    5. төлбөрийн тэнцэл;
    6. ажилгүйчүүдийн тоо;
    7. мөнгө, банкны зээл , үнэт цаасны зах зээл;
    8. улс, орон нутгийн төсвийн орлого, зарлага;
    9. бүтээмжийн үзүүлэлтүүд.
  • хүн ам, нийгмийн статистикийн үзүүлэлт;
    1. хүн амын тоо, нас, хүйс
    2. хүн амын төрөлт, нас баралт, цэвэр өсөлт,
    3. гэрлэлт, гэр бүл цуцлалт;
    4. эдийн засгийн идэвхтэй хүн ам, ажиллагсад;
    5. өрх, хүн амын орлого, зарлага, хэрэглээ;
    6. хүн амын хүнсний хангамж, илчлэг
    7. хүн амын амьжиргааны түвшин, ядуурал;
    8. дундаж цалин, орлого
    9. хүн амын боловсролын түвшин, сургууль, багш,
    10. суралцагсдын тоо;
    11. хүн амын эрүүл мэнд, эмнэлэг, эмч, өвчлөгчдийн тоо;
    12. орон сууцны сан, шинээр барьсан сууц;
    13. тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ;
    14. музей, номын сангийн тоо, тэдгээрийн сан хөмрөг;
    15. сонин, сэтгүүл, үйлдвэрлэсэн киноны тоо;
    16. ажлын цагийн үргэлжлэл.
    17. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлого;
    18. хөдөлмөрийн маргаан.
  • үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологийн статистикийн үзүүлэлт:
    1. мал, тэжээвэр амьтдын тоо;
    2. малын хашаа худаг, уст цэгийн тоо;
    3. хөдөө аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл;
    4. тариалсан талбай, хураасан ургац, өвс, тэжээл;
    5. аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт;
    6. аж үйлдвэрийн гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл;
    7. барилга угсралт, их засварын ажлын хэмжээ;
    8. тээврийн салбарын тээсэн ачаа, зорчигч, ачаа эргэлт, зорчигч эргэлт;
    9. холбооны үйлчилгээний орлого, радио, телефон цэгийн тоо;
    10. экспорт, импортын гол нэр төрөл, хэмжээ;
    11. аялал жуулчлалын орлого, жуулчдын тоо;
    12. мөрдөж байгаа патент, шинэ бүтээлийн тоо;
    13. эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын зардал

Мөнгө, зээл, санхүү, гааль, татвар, байгаль орчин, соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухаан техник, технологи, хүн амын эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, шүүхийн статистикийн мэдээллийг холбогдох яам, төрийн бусад албан газар тус тус эрхлэн гаргаж, Үндэсний статистикийн хороонд өгнө.

3. Тооллого, судалгаа явуулах

  • Yндэсний статистикийн хороо  дараахь тооллого, судалгааг явуулна:
    • хүн ам, орон сууцны улсын  ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам;
    • салбар хоорондын тэнцэл, нөөц ашиглалтын хүснэгтийг 5 жил тутам;
    • мал, тэжээвэр амьтдын тооллогыг жил тутам;
    • өрхийн аж ахуйн орлого, зарлагын судалгааг улирал тутам;
    • хүн амын амьжиргааны түвшний түүвэр судалгааг 3 жил тутам;
    • хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн түүвэр судалгааг 5 жил тутам;
    • хүн амын ажил эрхлэлтийн түүвэр судалгааг улирал тутам;
    • хүүхэд хөгжил судалгааг 4 жил тутам;
    • аж ахуйн нэгжийн тооллогыг  5 жил тутам;
    • хашаа, худаг, тэжээлийн тооллогыг 3 жил тутам;
    • цаг ашиглалтын түүвэр судалгааг 4 жил тутам улирлаар.
  • Зайлшгүй шаардлагаар энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг өөрчлөх, энэ хуульд зааснаас  өөр тооллого, судалгаа явуулах асуудлыг Засгийн газар, эсхүл Yндэсний статистикийн хорооны саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
  • Тооллого, судалгааны зардлыг Yндэсний статистикийн хорооны тухайн жилийн төсөвт тусгана.

Үндэсний статистикийн хороо нь тухайн жилд хийгдэх тооллого, түүвэр судалгааг  Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлнэ.