Татварын хэлтэс

215
Утас:
Имэйл:
Вэбсайт:
Facebook:
Шилэн данс: Шилэн данс >>

Танилцуулга:

 

17309398_1177182382394306_7305799737806311964_n

  ТОВЧ ТАНИЛЦУУЛГА                   

Өмнөговь аймгийн Татварын хэлтэс нь Захиргааны тасаг, Татвар төлөгчтэй харилцах тасаг, Татварын орлогын тасаг, Татварын хяналт шалгалтын тасаг, Эрсдэл, статистикийн тасаг, Ханбогд, Цогтцэций сумдын татварын тасаг, нийт 51 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Татварын улсын байцаагчдын 89.2 хувь нь буюу 33 нь дээд, 10.8 хувь нь буюу 4 нь тусгай дунд боловсролтой, нийт байцаагчдыг хүйсээр нь ангилвал эрэгтэй 17, эмэгтэй 24 байгаа бөгөөд 4 мэргэшсэн нягтлан бодогч ажиллаж байна.
Татварын хэлтэс нь үйл ажиллагааны үндсэн чиглэл, аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт заасан зорилт чиглэлүүдийг удирдлага болгон үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

 

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТСИЙН
ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Үндсэн зорилго: Татварын хууль тогтоомжийг сурталчилан таниулах, хэрэгжүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх явдлыг илрүүлэн таслан зогсоох, улмаар далд эдийн засгийг татварт хамруулах хүрээ, тэдэнд үзүүлэх үйлчилгээг өргөжүүлэх, хүний нөөцийн удирдлагыг боловсронгуй болгох, энэ үндсэн дээр улсын болон орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэхэд оршино.

Үндсэн зорилгоо хангахын тулд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ:

Зорилт 1: Бүтээгдэхүүний гарцад суурилсан үр дүнгийн гэрээ байгуулан ажиллах, татварын байцаагчийн ёс зүйд тавих хяналтыг сайжруулах, ажил үүргийн хувиарийг боловсронгуй болгох, боловсон хүчнийг чадваржуулах замаар бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох.

Зорилт 2: Татвар төлөгчдийн эгнээ баазыг өргөжүүлэн, хууль тогтоомж зөрчигчидтэй хариуцлага тооцон, улс орон нутгийн төсвийн өмнө хүлээсэн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлнэ.

Зорилт 3: Татвар хураалтын үйл ажиллагаа, үүний дотор Онцгой албан татвар болон Хүн амын орлогын албан татварын ногдуулалт, төлөлтөд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх, татвар төлөгчдөд үйлчлэх үйлчилгээний чанарыг дээшлүүлж, татварын өрийн удирдлагыг боловсронгуй болгоно.

Зорилт 4: Татвар төлөхөөс зайлсхийсэн татвар төлөгчдийг илрүүлэх, илэрсэн зөрчлийг арилгах ажлыг сайжруулан далд эдийн засагтай тэмцэх үйл ажиллагааг хүчтэй болгоход татварын хяналт шалгалтын ажлыг чиглүүлж, чанар үр нөлөөг дээшлүүлж, албан бус секторыг татварт хамруулах ажлыг зохион байгуулна.


Зорилт 5: Нийт байцаагчдын мэдээлэл боловсруулалтын үйл ажиллагаа, сүлжээнд байгаа мэдээллийн ашиглалтыг сайжруулах, тэдгээрийн бодитой үнэн зөв байдалд хяналт тавьж удирдлагын зүгээс мэдээлэлд тулгуурлан аливаа шийдвэрийг цаг алдалгүй шуурхай гарган ажилладаг горимд шилжинэ.
Зорилт 6: Татвар төлөгчдөд үйлчлэх үйлчилгээний арга хэлбэрийг боловронгуй болгож, чанарыг дээшлүүлнэ.
Зорилт 7: Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах анхан шатны болон НББ-ийн хөтлөлт тайлан тооцооны ажлыг ОУ-ын стандартад нийцүүлэн автоматжуулан төсөвт зардлыг үр ашигтай зарцуулах, ажиллагсадын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг дэс дараатайгаар шийдвэрлэнэ.