Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

2007
Утас: 7053-2496, 7053-4111
Имэйл: info@omnogovi.hudulmur-halamj.gov.mn
Вэбсайт: http://omnogovi.hudulmur-halamj.gov.mn/
Facebook: https://www.facebook.com/Omnogovi.HHUGazar/
Шилэн данс: Шилэн данс >>

Танилцуулга:

      Тус газар нь анх 1997 онд Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар Нийгмийн халамж үйлчилгээний төв нэртэйгээр 3 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж ирсэн ба МУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2004 оны 12 дугаар сарын 27-нд аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн албатай нэгдэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд 2012 оны 10 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын 32 дугаар тогтоолын дагуу Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс нэртэйгээр өөрчлөгдөн 2 тусдаа байгууллага болон үйл ажиллагаагаа явуулж байгаад Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 тоот тогтоолоор Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон шинэчлэгдэн байгуулснаас гадна Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны б/21 дугаар тушаалаар Захиргаа, хяналтын хэлтэс, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтэс гэсэн 3 хэлтэстэй, 48 орон тоотой ажиллахаар баталсан болно.

   Нийгмийн халамж үйлчилгээний төв болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн анхны даргаар Г.Цэрэндорж /1997-2009 онд/, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар Ц.Бадамцэрэн /2009-2012 онд/,  Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар Ц.Бадамцэрэн /2012-2016 онд/, Хөдөлмөрийн хэлтсийн даргаар С.Нарантуяа /2012-2016 онд/,  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар Д.Мөнх-Эрдэнэ /2016-2017/ нар тус тус томилогдон ажиллаж байсан байна. 2018 оноос аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар Б.Должинсүрэн томилогдон ажиллаж байгаа болно.

    Тус газрын дэргэдэх Ахмадын сувилал нь нэг ээлжиндээ 24 ахмад настан хүлээн авахаас гадна , эмийн бус уламжлалт ардын эмчилгээ зүү төөнүүр, бариа засал, хануур самнуур, иллэг хийхээс гадна орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан 1 их эмч, 2 сувилагч, 2 тогооч, 1 үйлчлэгчтэйгээр жилдээ 450 гаруй ахмад настанд сувилалын үйлчилгээг явуулдаг. Мөн дээрх Ахмадын сувилал нь зуны 7,8 сард “Улаан толгойт” дахь хээрийн сувилалдаа ахмад настнуудыг амрааж, сувилах үйлчилгээг үзүүлдэг. 

    Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь 2018 оны 04 дүгээр сарын байдлаар 4 удирдах ажилтан, газрын болон сумдын 35 гүйцэтгэх ажилтан, үйлчилгээний 7 ажилтан үндсэн 46 орон тоотой, Ахмадын сувилалын гэрээт 7, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төвийн захиргааны туслах  гэрээт 1 ажилтан нийт 54 албан хаагчидтайгаар хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн талаарх төрийн үйлчилгээг аймаг, орон нутгийн иргэдэд хүргэн үйлчилж байна