Хүнс, хөдөө аж ахуйн газар

13
Утас: 70533878, 70532393
Имэйл: huduuajahui@gmail.com
Вэбсайт: hhaa.om.gov.mn
Facebook: https://www.facebook.com/umnugovi.huduuajahui
Шилэн данс: Шилэн данс >>

Танилцуулга:

Танилцуулга

ХХААГазар нь Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний алба Мал аж ахуйн  алба, Мал эмнэлгийн алба гэсэн бүтэцтэй нийт 23 орон тоотойгоор орон нутгийн хэмжээнд Хөдөө аж ахуйн салбарын чиглэлээр гарсан төр, засгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллага болно

Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний алба нь Малчдын хоршоо, хөдөө аж ахуйн чанартай бараа түүхий эдийн биржийг хөгжүүлэх хөнгөн хүнс, худалдаа үйлчилгээ,газар тариалан хөгжүүлэх ажлыг хариуцан ажиллаж байна.

Мал аж ахуйн алба  нь мал сүргийн үүлдэрлэг байдал, ашиг шимийн түвшинг дээшлүүлэх, нутгийн шилмэл омгийн малын генефондыг хамгаалах чиглэлээр мал сүрэгт ангилалт, үржлийн хянан баталгаажуулалт явуулж шилмэл хээлтүүлэгч нөхөн сонгох замаар цөм сүргийн тоо толгойг нэмэгдүүлэн ажиллаж байна

Мал эмнэлгийн алба нь малын халдварт, паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, оношлох, тэмцэх арга хэмжээг  төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлэн жилд дунджаар 650,0 – 700,0 мянган малд мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ Мал эмнэлэг ариун цэврийн итгэмжлэгдсэн лаборатори нь малын халдварт, паразит өвчний оношлогоо, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний шинжилгээний 40 гаруй стандартыг мөрдлөг болгон ажиллаж байна