Цагдаагийн хэлтэс (газар)

2045
Утас: 7053102, 99198097
Имэйл: umnugovipolice@gmail.com
Вэбсайт: http://umnugobi.police.gov.mn
Facebook: https://www.facebook.com/www.umnugobi.police.gov.mn/
Шилэн данс: Шилэн данс >>

Танилцуулга:

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Өмнөговь аймгийн тухай:

    Өмнөговь аймаг нь газар нутгийн хэмжээгээрээ Монгол улсдаа хамгийн том буюу 165,0 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй, зохион байгуулалтын хувьд 15 сум, 59 багтай бөгөөд  төв нь  Даланзадгад хот юм.

Тус аймаг нь Монгол Улсынхаа Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймагтай, урд талаараа 700 км газраар БНХАУ-ын ӨМӨЗО-ын Баяннуур, Алшаа аймгуудтай хиллэдэг, байнгын ажиллагаатай Гашуунсухайт, Шивээхүрэнгийн хилийн боомтуудтай билээ.

 Цагдаагийн газрын бүтэц, зохион байгуулалт:

    Цагдаагийн ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар нь БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын 1939 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 525 дугаар тушаалаар БНМАУ-ын Дотоод явдлын яамны харьяа Улсын цагдан сэргийлэх газрын “Өмнөговь аймгийн Цагдан сэргийлэх анги” нэртэйгээр анх байгуулагдаж, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1955 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор БНМАУ-ын Цэрэг ба нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх явдлын яамны харьяа “Улсын цагдан сэргийлэх газрын Өмнөговь аймгийн Цагдан сэргийлэх анги”, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1958 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 166 дугаар тогтоолоор БНМАУ-ын Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамны харьяа Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын “Өмнөговь аймгийн Цагдан сэргийлэх анги”, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1959 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн хамтарсан хурлын 170/160 дугаар нууц тогтоолоор БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа Улсын цагдан сэргийлэх газрын “Өмнөговь аймгийн Цагдан сэргийлэх анги”, МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1962 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 420/660 дугаар тогтоолоор БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын “Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Цагдан сэргийлэх хэлтэс”, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1965 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаар тогтоол, БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны 1965 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 367 дугаар тушаалаар БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны “Өмнөговь аймаг дахь Нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн харьяа цагдан сэргийлэх анги”, БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1990 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/26 дугаар тушаалаар БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын “Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Цагдан сэргийлэх хэлтэс”,  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 192 дугаар тогтоолоор БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын “Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Цагдан сэргийлэх хэлтэс”, БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн 107 дугаар тогтоолоор БНМАУ-ын Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын “Өмнөговь аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны Цагдаагийн хэлтэс”, БНМАУ-ын Ардын Их Хурлын 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар батлагдсан Монгол Улсын Үндсэн хууль, 1992 оны 12 дугаар сард батлагдсан “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түний удирдлагын тухай” Монгол Улсын хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын “Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэс”, Монгол Улсын Засгийн газрын 1996 оны тогтоолоор Монгол Улсын Хууль зүйн яамны “Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэс”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 673 дугаар тушаалаар Цагдаагийн Ерөнхий газрын “Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 313 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын “Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар” болон тус тус зохион байгуулагдаж байсан байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 177 дугаар тушаалаар 70 жилийн ойг,  Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн А/06 дугаар тушаалаар 80 жилийн ойг байгууллагын хэмжээндээ тэмдэглэн өнгөрүүлсэн.

2020062503

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн А/135 дугаар тушаалаар удирдлага, Захиргааны удирдлагын тасаг, Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Хэрэг бүртгэх тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасаг /Дотоодын цэргийн тусгай салаа/, Замын цагдаагийн тасаг, Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Ханбогд сум дахь Цагдаагийн тасаг, Гурвантэс сум дахь Цагдаагийн тасаг, 11 суманд хэсгийн төлөөлөгч, цагдаа гэсэн бүтэц, зохион байгуулалттайгаар гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах үүргээ гүйцэтгэж байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/16 дугаар тушаалаар хар тамхитай тэмцэх чиглэлийн эрүүгийн мөрдөгчийн 1, мөн даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/14 дүгээр тушаалаар экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч 1, экологийн асуудал хариуцсан мөрдөгч 1, экологийн асуудал хариуцсан байцаагч 5, мөн даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/56 дугаар тушаалаар Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Тайван зогсоол” цогцолбор, түүний ойр орчимд гэрээт цагдаагийн алба хаагчдыг ажиллуулах Цагдаагийн ерөнхий газар, “Түгээмэл Түмэн Хишиг” ХХК-тай хамтран ажиллах 20/03 дугаартай гэрээ байгуулсантай холбогдуулан Ханбогд сум дахь цагдаагийн тасагт гэрээт офицер 2, ахлагч 2 орон тоог тус тус нэмэгдүүлсэн байна.