Шүүхийн шинжилгээний алба

52
Утас: 70532595
Имэйл: nifsumnugovi@gmail.com
Вэбсайт:
Facebook: htts://www.facebook.com/Өмнөговь-аймаг-Шүүхийн-шинжилгээний-алба
Шилэн данс: Шилэн данс >>

Танилцуулга:

ТАНИЛЦУУЛГА   

    Монгол улсын Засгийн газрын 2005 оны 63 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны харьяа Шүүх эмнэлгийн магадлах төв, Сангийн сайдын дэргэдэх Шүүх нягтлан бодох бүртгэлийн магадлах товчоо, Цагдаагийн ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний хүрээлэнг нэгтгэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Шүүхийн шинжилгээний үндэсний төвийг, 2007 оны 270, 2008 оны 67, 68 дугаар тогтоолоор Аймаг, нийслэлийн шүүхийн шинжилгээний албыг аймаг, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн статустайгаар 2009 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс байгуулж орон тоо, материаллаг баазыг бэхжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, ажлын шаардлага хангасан контор, лабораторийн байртай болгох асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлсэн.

    Монгол Улсын Их Хурлын 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн намрын чуулганаар “Шүүхийн шинжилгээний тухай” Монгол улсын хууль батлагдсанаар шүүхийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах процессыг бие даасан хуулиар зохицуулах болсон.

     Шүүхийн шинжилгээний байгууллага нь эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг илрүүлж, бэхжүүлж авах, ул мөр, эд мөрийн баримтанд үзлэг, шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий төрийн байгууллага юм.